УЛС ТӨР

Хууль хяналтынхныг "бүлтэгнүүлсэн" Ерөнхийлөгчийн хэлсэн үгс

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр 12.30 цагт Хууль хүчний байгууллагуудын удирдлагыг дуудаж, уулзан зэмлэв. Түүний хэлсэн үгнээс онцлох эшлэлийг хүргэж байна.

УИХ, Засгийн газар юу хийх нь вэ” гэж дөрөв хоног харлаа. Ард түмэн дөрөв хоног жагслаа. Ард түмнээр дөрөв хоног оньсого таалгалаа шүү дээ.

Нүүрсний хулгайн хэрэгтэй тэмцэх субъект нь Засгийн газар. Хулгайч нарыг яагаад зарлахгүй байна вэ. Зарла.

Эрхтэн дархтанууд чинь их хуралд суучихаад шалгуулахгүй гээд байгаа бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлээч. Тийм эрх та нарт байгаа. Ард түмэн хараг.

Одоо болоо юм биш үү, Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан. Хулгай хийсэн хүмүүс байдаг юм бол гавлаад аваад яв.

Жирийн иргэн портертой нүүрс ачихаар гавладаг.  

Нүүрсний хулгайчдыг ард түмэн нэрлэх ёстой юм уу. Эсвэл улс төрчид нэг нэгнийгээ намнах гэж нэрлэх ёстой юм уу. Үүнийг нэрлэдэг байгууллага бол хууль хяналтын байгууллага.

Олон удаа сануулсан. Энэ байдал чинь даамжраад, онц байдал тогтоох тухай асуудлыг ярьж байгаа.

Ард түмэн та нарыг ажлаа хий гэж шаардсан. Харин өнөөдөр огцор гэж шаардаж эхэлж байна. Яагаад гэвэл та нар ажлаа хийхгүй, таавар таалгаж байна.

Энэ асуудлыг яаралтай шийдэж чадахгүй бол УИХ, Засгийн газрын хувь заяаны асуудал яригдана шүү. Та нар ажлаа хийж чадахгүй бол ард түмэн сонголтоо хийж, шинээр эмхлэн байгуулах цаг ойрхон ирсэн байна.

Төрийн тэргүүний хувьд ард түмнийхээ талд хатуу зогсоно.

Би албан тушаалтныг хамгаалахгүй шүү.

Засгийн газрын янз бүрийн асуудалд хориг тавилгүй жил гаруй явлаа. Ажлаа хийг гэж харлаа. Одоо бол үгүй шүү.

Гадаах жагсаалыг турхирч байгаа янз бүрийн хүмүүс байна.

Одоо та нар ажилдаа орцгоо, эрх мэдэлтэнгүүдэд хариуцлага тооц

Хулгай хийсэн сайд, дарга нар байдаг юм бол эрхийг нь түдгэлзүүлж байгаад шалга. Прокурорын байгууллага.

Та нар гэмт хэрэгтэй тэмцэн ёстой хүмүүс шүү. Явцгаа. Ажлаа хий.

Ард түмэнд энэ байдлаа ярь. Жагсаал руу гар, та нар.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 7, 2022 16:02

ЕРӨНХИЙ ПРОКУРОР НЭРТЭЙ ПЯЗВВВХҮК, ЧИ ХӨЗӨР ТОГЛУУЛАХГҮЙ ШҮҮ.... НААД БАЛЯАР ЕРӨНХИЙ ПРОКРОР НЭРТЭЙ ЮМАА ХАЛЖ ХАЯАА БИД НАРТ ТИЙМ ПЯЗ ХЭРЭГГҮЫ

Зочин
Зочин
12 сар 7, 2022 16:04

Хуук жинхэнэ гол хулгайчнарыг хамга�##�даг. Жужигчин.

Зочин
Зочин
12 сар 7, 2022 19:11
Reply to  Зочин

Яаааг үнэн ! Нүүрсний хулгайны эхлэлийг Женко, Хүүк нар Еөөк, ЕС байхдаа тавьсан шүү дээ !

Зочин
Зочин
12 сар 7, 2022 16:07

Гоё хэлжээ

Зочин
Зочин
12 сар 7, 2022 16:17

Дөмөгхөн хэд үг хэлээд авлаа

Зочин
Зочин
12 сар 7, 2022 16:52
Reply to  Зочин

зада мэдэхгүйдээ хэцүү гар шүүдээ

mgl hyn
mgl hyn
12 сар 7, 2022 16:53

inge l dee erthen hatuu bh heregtei bsn

Зочин
Зочин
12 сар 7, 2022 16:57

Ерөнхийлөгч ч гэсэн огцрох ёстой.

Зочин
Зочин
12 сар 7, 2022 18:11

САЙХАН ХЭЛЖЭЭ ХҮҮК ЗАСГИЙН ГАЗАР УИХ н АЛДААН ДЭЭР ДӨРӨӨЛЖ ЭНЭ ХЭДИЙГЭЭ ПЯЛАХ НЬ.ХУЛГАЙ ДОТРООСОО ШҮҮ АЖНАЙ БАТЭРДЭНЭ АДЬЯАСҮРЭН ТАНАЙ НАМЫН МЭЭР СУМЬЯАБАЗАРЫН 70 МАШИН НҮҮРСЭНД ЯВДАГ ГЭСЭН ЭНЭ НҮҮРСНИЙ ХУЛГАЙТАЙ ХОЛБООТОЙ ЮУ? ЖАГСААЛ СҮҮЛДЭЭ АЙМШИГТ ҮЙМЭЭН САМУУНДАА ХҮРЭХ ВИЙ .АРД ТҮМНИЙ УУР ХИЛЭН ХҮЧИТ ДАВАЛГАА ШҮҮ АЦНУУДАА ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА ТЭР ХУЛГАЙЧИД ИХ УЧИР БАЙГАА ХЭДХЭЭН ГӨЛӨГНҮҮДИЙГ ЗОЛИГТ ГАРГААД ДУУСНАА ЭНЭ АСУУДАЛ МОНГОЛЧУУД ГЭНЭН ШҮҮ ХУУРТАГДАНА

Уншигч
Уншигч
12 сар 7, 2022 18:59

Сайн бна, Хүрэлсүх ээ... Төрийн тэргүүн ийм л байх ёстой

Зочин
Зочин
12 сар 7, 2022 19:20

Хоосон биш бол лут л үг байна

Холбоотой мэдээ

Back to top button