Улс төрийн мэдээ

Ц.Ариунболд: Нүүрсний асуудлаар гурван хэрэгт холбогдох 30 гаруй хүнийг шүүхэд шилжүүлсэн

Авлигатай тэмцэх газар, Шүүх болон Прокурорын байгууллагын зүгээс нүүрсний хулгайтай холбоотой жагсагчдын тавьсан шаардлагын дагуу мэдээлэл хийж байна.

Нийслэлийн Ерөнхий прокурор Ц.Ариунболд энэ үеэр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Нүүрсний хэрэгт хэрэгбүртгэх, мөрдөн байцаах ажлыг хийж байгаа. Хэргийн цар хүрээ, түүнд холбогдогсдыг ажлын хэсэг шалгаж байна. Бүрэлдэхүүнд нь Цагдаа, Шүүх, Прокурор болон Авлигатай тэмцэх газрын албан хаагчид ажиллаж байгаа.

Нүүрсний гэх тодотголтой 21 хэрэг бий. Үүнд, авлига, албан тушаал урвуулан ашигласан, мөнгө угаах гэх мэт үндэслэлүүдээр Эрүүгийн хэргийн зүйл ангиудаар хэргийг шалгаж байна. Уг хэрэг нь 2011 оноос өнөөдрийг хүртэлх цаг хугацааг хамарсан.

Тухайлбал, өнөөдрийн хэрэгт холбогдуулж, найман хэрэгт 41 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан" гэв.

Мөн тэрбээр үргэлжлүүлэн "Гурван хэрэгт холбогдуулан 30 гаруй хүний хэргийг шүүхэд шилжүүлсэн" хэмээлээ.

Тэрбээр үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Хятадын талтай хэрхэн хамтарч ажиллах бол?

-Хятадын талаас нүүрсний овоолгын мэдээлэл ирэхгүй. Харин Хятад руу хэр их машин, ямар дугаартай гарсан талаарх мэдээллийг авах боломжтой. Хэргийн мөрдөн шалгах явцад цуглуулсан олон баримт, нотолгоо бий. Олон баг гаргаж, тал талаас нотлох баримтуудыг богино хугацаанд цуглуулж байгаа. Эрх зүйн хүрээнд хамтран ажиллах хүсэлтийг Хятад улсад өгсөн. Тэдний зүгээс хамтран ажиллахаа илэрхийлсэн хэмээн ойлгож байгаа.

-Тавантолгой төмөр замын гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг оргон зайлсан хэмээгээд байгаа. Үүнд мэдээлэл өгөөч?

-Уг хэрэгт мөрдөн шалгах ажил явуулж байгаа. Энэ хүнийг ажлаар явсан гэж хэлсэн. Мөрдөн шалгахаас оргон зайлуулсан эсэх нь тогтоогдоогүй. Тухайн хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан тохиолдолд мөргөн шалган ажиллагаанаас оргон зайлсан хэмээн хуулийн дагуу үзэх юм.

-"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрс алга болсон. Удирдлагууд нь хамсаатан байх эрсдэлтэй. Өөрийн дансаар ч тухайн нүүрсний мөнгийг аваагүй байх?

-Хэргийг шалгаж байна. Нотлох баримтуудад үндэслэж, шаардлагатай бол нэр бүхий тухайн хүмүүсийг мөрдөн байцаалтад дуудаж, шалгана.

-Улстөрчдөөс хэчнээн хүнийг энэ хэрэгт хамааруулан шалгаж байгаа вэ. Нөлөө бүхий хүмүүсийн хэрэг замхрах эрсдэл байна шүү дээ. Мөн нөлөө бүхий гишүүд байгаа тул гишүүний эрхийг нь түдгэлзүүлж, шалгах санал гаргасан юм билээ?

-Прокурорын мөрдөн шалгах ажлын явцаас гишүүний эрхийг түдгэлзүүлэх эсэх үндэслэл байвал УИХ-ын гишүүдэд санал гаргана. УИХ-ын гишүүд эцсийн байдлаар шийдэх юм. Тиймээс бидэнд түдгэлзүүлэх эрх байхгүй. Мөн хэн гэдэг, ямар өндөр албан тушаалтан холбогдоод, шалгагдаж байгаа гэх мэдээллийг өгөх боломжгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

худлаадаа

Зочин
Зочин

СҮРЖИГНЭЖ БАЙГААД Л НАМ БОЛНО БҮГДЭЭРЭЭ ХУЛГАЙЛСАН ШҮҮ ДЭЭ БҮГДЭЭРЭЭ Л ШОРОН ГАЛ ХАМ БОЛНО

Зочин
Зочин

Хуулийнхан Хөгжлийн банкны хэрэг матери�##�ыг хянаж тогтоон дуусч амжаагүй байхад л араас нь нүүрсний хэрэг гээд л ороод ирлээ. Хэлэн зуун хавтаст хэрэг матери�##�уудыг Бүрэн ш�##�гаж ч амжаагүй байхад нь л нэр зарла гээд дайраад байдаг яасан ч дүүрчихсэн тэнэг хорвоов дэ. З�##�уучуудыг маш сайн турхирч байна да.

МАН ын гай
МАН ын гай

ДЭЭРЭМ, луйвард оролцсон ерөнхий прокурор агсан Энхамг�##�ан, Дорлигжав нарыг яагаад ш�##�гахгүй байгаа юм вэ?

Холбоотой мэдээ

Back to top button