Улс төрийн мэдээ

Чуулган: Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийднэ

УИХ-ын чуулган пүрэв, баасан гарагт хуралддаг. Өнөөдөр /2022.12.09/-ийн хуралдаанаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийднэ. Эл хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2022.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Дархан арьс ширний цогцолборын үйл ажиллагааны талаар” тавьсан асуулгын хариуг сонсох нь.

Түүнчлэн дараах асуудлыг өнөөдрийн чуулганаар хэлэлцэхээр тогтоод буй.

“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2022.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2022.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

М.НАМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-09 11:59

Ёо ичмээр юм яана

Зочин
Зочин
2022-12-09 12:00

Энэ одоо яар�##�тай юм уу хаашаан

Зочин
Зочин
2022-12-09 12:00

Uneheer nohoin g###gnuud

Зочин
Зочин
2022-12-09 12:00

А ьтан яах бэ ? Наад тулсан асуудлаа яриач

Зочин
Зочин
2022-12-09 12:00

uur hiih yum alguu.uidaad bdiim u yadin.yostoi nuden balai chih ni dulii yumaa????????

Зочин
Зочин
2022-12-09 12:00

Ta nar mini uursduu mongoliin tejeewer amitan shvvdee

Иргэн
Иргэн
2022-12-09 12:41

Хийх ажилгүй юм шиг гэрийн амьтан энэ тэр яриад болиод өгөл дөө.

Холбоотой мэдээ

Back to top button