Улс төрийн мэдээ

Нүүрсний дуулианы хажуугаар цар тахлын үеийн төсвийг дэлгэнэ

Засгийн газар ээлжит бусаар хуралдсаны дараа ЗГХЭГ-ын дарга, ХЗДХ-ийн сайд нар мэдээлэл өглөө.

Энэ үеэр жагсагчдын шаардлагад дурдагдаж байсанчлан, цар тахлын үеийн төсвийг нээлттэй, ил тод болгох үүргийг Шадар сайд С.Амарсайханд даалгасан талаар мэдээлэв.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Цар тахлын үеийн бүх улсын төсвийн, гадаадын зээл тусламжийн, эмчилгээ тусгаарлалтын, худалдан авалтын гээд бүх зардлыг ил тод болгоно. Шадар сайд С.Амарсайхан ирэх долоо хоногт тусдаа вэб сайт үүсгэж, мэдээллийг дэлгэнэ" гэлээ.

Нүүрсний хулгайн асуудал ид өрнөж байгаа энэ цаг үед Ковид-19 цар тахлын үеийн төсөв гэдэг бас нэгэн маргаан дагуулсан сэдвийг Засгийн газар хөндөх нь. Нэг талаас нүүрсний хулгайн сэдвийн эрч сулрах, нөгөө талаас "Ил тод болгосон" гэдэг агуулгаараа Засгийн газар нэмэлт оноо авах дүр зураг байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-12-09 12:47

Эхлээд нүүрсээ дуусгая, дараа нь Цар тах�##�, ЖДҮ-гээс дахиад эхлэе. Баригдсан хулгайч нар буцаад л төрийн сууд�##�д оччихсон байна.

Уншигч
Уншигч
2022-12-09 13:03

Жэнко мафийн гишүүн байж магадгүй л нөхөр шүү!

Зочин
Зочин
2022-12-09 16:42

Амарсайхан гэж төрд хэрэггүй шаамий

Хохо
Хохо
2022-12-09 18:10

Хонио чоноор мануулах шийдвэр гаргаж дээ. КОВИД-19ийн төсвийг тухайн үед Шадар сайд, ЭМийн сайд байсан Самар, Гатан ижий хоёр л цуслаа биз дээ.

Иргэн
Иргэн
2022-12-10 08:22
Reply to  Хохо

Хатан ээж Хүүк нар түрийвч нэгтэй дээ.

Иргэн
Иргэн
2022-12-09 19:14

Хатан ээжийг минь хамга�##��##�танд аваарай.Хавраас хойш их айдастай яваа юм хөөрхий.Айж цочиж байгаад юу ч болоо билээ.

Холбоотой мэдээ

Back to top button