Нийгэм мэдээ

Нягталъя: Хоёр орон сууцад татвар ногдуулахгүй

Нийслэлд нэг эсвэл хоёр орон сууцад татвар авах нэхэмжлэлийг и-баримтаар илгээж буй, гараашийг үл хөдлөхөд тооцож, татвар нэмж авч байна гэх мэт иргэдийн гомдлын дагуу Татварын ерөнхий газартай холбогдлоо.

Тус газрын Бүртгэлийн хэлтсийн дарга Т.Баярмаагаас дараах тодруулгыг авсан юм.

-Үл хөдлөх буюу орон сууцаас татвар авахдаа и-баримтаар нэхэмжлэл ирдэг болсон байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн иргэн хуулийн этгээдийн нийслэл дэх хоёр орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн албан татвараас  чөлөөлөн, гурав ба түүнээс дээш орон сууцанд албан татвар ногдуулах хуулийн зохицуулалттай болсон.

Энэхүү хуулийг хэрэжүүлэхтэй холбогдуулан энэ оны арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн цахим төлбөрийн баримтын систем /ebarimt/ болон цахим тайлангийн систем / e.mta.mta.mn/- ээр дамжуулан чөлөөлөгдөх орон сууцаа өөрөө сонгох асуумжийг хүргүүлэн, хүсэлтийг авч байна.

Мөн энэ оны долоодугаар сарын 7-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хуулинд нэмэлт өөрчлөлт орсон. Уг хуулийн 7 дугаар зүйлд "Албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх  7.1.2.иргэн, хуулийн этгээдийн өмчилж байгаа аймаг, суман дахь орон сууц, нийслэл дэх хоёр орон сууц" гэж заасан.

-Өмнө нь нэхэмжлэлийг ямар хэлбэрээр явуулдаг байсан бэ. И-баримтаар явуулах нь шинэ нөхцөл байдал уу. Зарим иргэд одоог хүртэл мэдээлэлгүй байгаа?

 -Цахим төлбөрийн баримтын системээр тухайн хэрэглэгчтэй холбоотой бүх төрлийн хөрөнгийн нэхэмжлэхийг хүргүүлдэг. Тээврийн хэрэгслийн, Малын тоо толгойн,  Галт зэвсгийн, Газрын болон Үл хөдлөх эд хөрөнгийн татвар гэх мэт. Мөн НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтоосоо хөрөнгийн татвараа төлөх үү гэсэн асуумжийг хүргүүлж, бага дүнтэй татваруудыг татвар төлөгчийн цаг завыг хэмнэж, банк хоорондын гүйлгээний мөнгийг хэмнэн төлүүлдэг.

-Орон сууцтай байсан ч зуслангийн байртай бол хоёр үл хөдлөхтэй гэж тооцогдож, татвар төлөх үү?

-Та нэг орон сууц, нэг зуслангийн байртай бол татвар төлөхгүй. Харин нэг орон сууц, хашаа байшин, мөн зуслангийн байшинтай бол  хоёрыг сонголтоор чөлөөлөн, гурав дахь хөрөнгөнд албан татвар төлнө гэсэн үг юм.

Орон сууц гэдэгт  Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 ."орон сууц" гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг оруулна гэж хуульд заасан байдаг.

 -Гараашийг ч үл хөдлөхөөр тооцож, татвар авдаг уу. Зарим иргэд үүнээс татвар авахыг эсэргүүцэж байгаа шүү дээ?

-Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэн, үл хөдлөх эд хөрөнгийн  гэрчилгээ авсан  хуулийн дагуу чөлөөлөгдөхөөс бусад бүх төрлийн үл хөдлөх хөрөнгөнд  албан татвар ногдуулдаг.

Чөлөөлөгдөх үл хөдлөх хөрөнгөд улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө, иргэн, хуулийн этгээдийн өмчилж байгаа аймаг, суман дахь орон сууц, нийслэл дэх хоёр орон сууц, нийтийн эзэмшлийн барилга байгууламж, чөлөөт бүсэд баригдаж бүртгэгдсэн барилга байгууламж, нийслэл хотын тусгай бүсэд бүртгэгдсэн барилга байгууламж ордог.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ёстой зөв санаа. Зарим нь бүр 10 байрта түүнийгээ түрээслээд ажил хийхгүй баяжиж байгаа гэсэн. Татвараа өндөр аваарай. Тэд нэг байраа саяаас дээш үнээр түрээсэлдэг гэсэн шүү.

Ззочин очин
Ззочин очин
Reply to  Зочин

Ataach hunii ug. Bairiig hudulmurluj munguur awsan bga, Cham shig zugeer suuj ataarhaj chutuurhuugui

Бурууд нүд хурц
Бурууд нүд хурц

Хөөрхийдөө, Нямдоржийн 2 хаусыг бодвол ихэнх зуслангийн байшин зуны л байдаг ш дээ. 4 улирлын зуслангийн байшинг нэг орон сууц гэж тооцох хэрэгтэй ш дээ.

Зочин
Зочин

Тооцно л гэж байна. Сайн уншаач.

Холбоотой мэдээ

Back to top button