УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ж.Ганбаатар: Уул уурхайн биржээр "Эрдэнэс Тавантолгой"-н нүүрсний 30 хувийг худалдаална

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Өнөөдөр /2022.12.14/-ийн Засгийн газрын хуралдаанаар нүүрсний экспортын нээлттэй цахим арилжааны журмыг баталлаа. Журмын гол агуулга нь УИХ-аар Уул уурхайн биржийн тухай хуулийг хэлэлцэж байгаа.

Тус хууль ирэх оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Уул уурхайн биржээр нүүрс, зэс, төмөр гэх мэт уул уурхайн гол бүтээгдэхүүнүүдээ зарах ажээ. Харин долоодугаар сарын 1 хүртэл нүүрсээ энэ журмаар зарах юм байна.

Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Нүүрсээ биржээр зарахын гол давуу тал нь ам болон Цагаан хад, гэрээ, жишиг үнээр худалдагч, худалдан авагч оролцсон худалдааг хийх боломжтой юм. 180 мянган тонн бол дээд хязгаар. Эхний ээлжид "Эрдэнэс Тавантолгой" компанийн нүүрсний 30 орчим хувийг биржээр худалдаална.

Цаашлаад төрийн өмчит компаниудын нүүрсээс бусад бүтээгдэхүүнийг худалдаалахаар зорилт тавьж ажиллаж байгаа. Үүнд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьж ажиллана. Харин Хөрөнгийн биржийн бэлэн платформыг ашиглаж, уул уурхайн биржийн худалдааг зохион байгуулна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
сонгогч
сонгогч

Яагаад зөвхөн 30 хувь гэж, 100 хувь бүгдийг биржээр худ�##�да�##�ах хэрэгтэй

Билгээ
Билгээ

Эрдэнэс Таван Толгойн 30% зарна гэнэ. Хулгайч нар байхад байхад 30% заруулахгүй шүү. Битгий давар хулгайч МАН ыхан..

зочин
зочин

Үлдсэн 70% хувийг хулгайлж зарах уу эсвэл төрийн 3-н том тодорхой %-иар хувааж авч намаа санхүүжүүлж өөрсөдөө баяжих уу

Холбоотой мэдээ

Back to top button