Германд “Төрийн эргэлт хийхийг санаархсан” этгээдүүдээс их хэмжээний зэвсэг хураажээ

ХБНГУ-ын цагдаагийн газар төрийн эргэлт хийхээр бэлтгэж байсан этгээдүүдийг илрүүлж, тусгай ажиллагаа яван баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл дээрх хэргийг илрүүлэх ажлын хүрээнд улсын хэмжээнд 150 гаруй объектод гэнэтийн шалгалт, нэгжлэг хийж 40 гаруй буу зэвсэг, 1000 гаруй сум илрүүлжээ.
Түүнчлэн бүлэглэлийн хийхээр завдаж буй үйл ажиллагааны нууцлалын талаарх батлгаажсан, баталгаажаагүй 150 гаруй гэрээг цаасан хэлбэрээр олсон байна. Гэрээнд, хэрвээ нууц алдвал үхэх ялтай гэх мэтийн зүйлс бичигдсэн байсан гэнэ.
Төрийн эргэлт хийхийг санаархагчид Бундестаг буюу парламентын ордныг дайран эзэлж, гишүүдийг нь барцаалаад Канцлерын аминд хүрэхээр төлөвлөж байсан гэж Германы хэвлэлүүдэд мэдээлж байна.
Германы цагдаа нар энэ хэрэгт одоогоор 23 хүн баривчлаад буй бөгөөд өөр 31 хүнийг шалгаж буй аж.

Германы хэвлэлд энэ төрийн эргэлт хийх оролдлогын цаана ОХУ байгаа хэмээн бичиж байна. Тодруулбал, гол зохион байгуулагч болох ханхүү Генрих XIII-ыг Лейпциг дэхь ОХУ-ын Консулын газарт очиж, орос дипломатуудаас чиглэл авсан хэмээн хардаж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
нөгөө муу л бол хойд т�##�ын хар овоохой гэдэг шиг Оросуудыгаа л сэжиглэж муулна бизээ. дэлхийд болох бүх муу муухай бүхэн оросуудын л буруу болох байх даа