Нийгэм мэдээ

Г.Занданшатар, Ж.Чинбүрэн нар ХӨСҮТ-д ажиллаж байна

Өнөөдөр буюу /2025-06-21/-нд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нар улаанбурхан өвчний нөхцөл байдалтай холбоотойгоор ХӨСҮТ-д ажиллаж байна.

Одоогоор Монгол Улсын хэмжээнд 280 мянга орчим хүүхэд улаанбурхан өвчний дархлаажуулалтад хамрагдаагүй байгаа нь эрсдэлд өртөх нөхцөл болж байна. Иймд хичээлийн шинэ жилээс өмнө дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх шаардлага үүсэж буй талаар онцоллоо.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 21-ний байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 8862,  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 683, гэрээр 1250, эдгэрсэн 6922, Хавьтал 63052, нас баралт 7 байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Оюунэрдэнэ
Оюунэрдэнэ

Энэ 2 ирлээ гээд улаанбурханы тархалт буурах уу
Наад 2 чинь ковид шиг цавчаа л хийнэ
Вакцин дээр ажиллах нь дээ

Холбоотой мэдээ

Back to top button