Гадаад мэдээДЭЛХИЙ
Францад зэвсэглэсэн 40 хүнийг баривчилжээ

Франц-Мороккогийн шигшээ багийн тоглолт дууссаны дараа Парис хотын Цагдаагийн газар зэвсэглэсэн бүлэг хүмүүсийг баривчилжээ. Нийтдээ 40 хүн байсан бөгөөд тэд Елисейн талбай руу явж байсан гэнэ.
Цагдаагаас эхний ээлжид дээрх этгээдүүд зохион байгуулалттай бүлэглэл бөгөөд хэт барууны үзэлтнүүд гэдэг мэдээллийг өгч байна. Мөн талбай дээр олныг хамарсан зодоон, эмх замбараагүй байдал үүсгэх зорилготой байсан гэж сэжиглэж буй ажээ.
14-ний орой буюу өнгөрсөн шөнө Парист 2200 цагдаа хүч нэмэгдүүлж ажилласан бөгөөд шигшээ багийн ялалтын баяр тэмдэглэх үеэр 115 хүнийг баривчилжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.