НИЙГЭМ

Гадаад сайтын мэдээлэл, хариу тайлбар: “Изнис эйрвейз” компани ОХУ руу цэргийн ачаа зөөсөн үү

Агаарын тээврийн салбараар дагнаж мэдээ, мэдээлэл бэлтгэдэг aviationsourcenews.com цахим хуудаст Монголын “Изнис Эйрвейз” компани Бээжингээс ОХУ руу цэргийн зориулалттай ачаа тээвэрлэсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл тавигджээ.

Уг мэдээлэлд: “Изнис Эйрвейз” компани “JU-1332” дугаартай Airbus A330 онгоцоороо БНХАУ-аас цэргийн зориулалттай ачааг БНХАУ-аас ОХУ руу тээвэрлэсэн байж магадгүй байна. Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж "Надад “Изнис Эйрвэйз” болон тэдний шинээр худалдаж авсан JU-1332 бүртгэлтэй Airbus A330-200 ачааны онгоцтой холбоотой чухал мэдээ байна. Уг онгоц Бээжингээс 50 тонн цэргийн хувцас хэрэглэл болон техник ачиж яваа бөгөөд одоогоор уг онгоц Монгол Улсын Улаанбаатар хотод бууж байгаа бөгөөд эцсийн цэг нь ОХУ" гэх мэдээллийг өглөө гэжээ.

Мөн онгоцны өмнөх эзэмшигчдийг ширхэгчлэн дурдаад, онгоцны ADS-B дохио өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-наас хойш ажиллаагүй. Засгийн газрын даалгаврын үед дохиог ихэвчлэн унтраадаг гэсэн байна.

Aviationsourcenews.com мэдээллээ “Украинд дайнтай байгаа энэ үед ийм зүйл болж байгаа нь үнэн бол Монгол чухам аль талд байгааг харуулна. Бид цаашдаа энэ асуудлыг анхааралтай ажиглах болно” гэж төгсгөжээ.

Харин энэ талаар "Eznis Airways" ХХК-ийн захирал Д.Оюундэлгэр "Манай компани ОХУ руу ачаа тээврийн нислэг хийгээгүй. Гадаадын веб сайтад нийтлэгдсэн уг мэдээлэл нь манай компанийн бизнесийн нэр хүндэд халдах зорилго, зохион байгуулалттай арга хэмжээ гэж харж байна" хэмээн үгүйсгэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 15, 2022 11:12

БИТГИЙ ХУЦ ТААНУУС БИД ХӨРШ УЛСУУД ХЭН НЭГЭНДЭЭ ШААРДЛАГА ГАРВАЛ ТУСЛАНА ЯЛАНГУЯА МАНАЙХ БОЛБОЛ ОХУ тай АМЬ НЭГТЭЙ ТЭД НАР БЯД НАРЫГ БӨӨС ТЭМБҮҮНЭЭС САЛГАЖ УСАНД ОРДОГ БОЛГОСОН.БАС ГАДНЫ СОЁЛТОЙ ТАНИЛЦУУЛЖ БАВАА ШАВААНЫХАА ДАРАА БООВ АЛАА УГААДАГ БОЛГОЖ СУРГАСАН.ХУУЧНААР ЗХУ д БОЛОВСРОЛ ЭЗЭМШСЭН ШИЛДЭГ КАДРУУД ЭХ ОРОНДОО СОЦИАЛИЗМЫН МАТЕРИАЛ ТЕХНИКИЙН БААЗЫГ БАЙГУУЛЖ ГЭРЭЛТ КОММУНИЗМЫН УЛААН ТАВАН ХОШУУГ АСААЖ АРДЧИЛАЛЫН ОН ЖИЛҮҮДТЭЙ ЗОЛГУУЛЖ ОДОО ЭНЭ ГАЛЗУУРААД БАЙГАА БӨГСЧИД АЛУУРЧИД ХУЛГАЙЧИД ПЯЛДАГУУД ЦҮНХ БАРИГЧДАД БОЛОМЖ ОЛГОСОН ЮМ ШҮҮ АЛНУУДАА

Зочин
Зочин
12 сар 15, 2022 15:56
Reply to  Зочин

Л�##�ар аа! Чиний өмхий орос чинь ялагдаж. Оросууд манай газар нутгийг дээрэмдэн байж манайтай хөрш болод 343 жил болж байгааг мэдэх үү ? Хэчнээн олон мянган монголчуудыг хядаж байж манайтай хөрш болсныг мэдэх үү? Л�##�ар аа! Мөнхийн өст дайсан шүү дээ. Удахгүй фашист орос манайтай хөрш биш болж оронд нь Япон Америк хөрш болно.

Зочин
Зочин
12 сар 15, 2022 11:44

Зөв л байна

Эгэл
Эгэл
12 сар 15, 2022 11:50

Манайхаан хэдэн х�##�тар зоосны төлөө Эх орноо хоригт оруулав?,гэвч хань татах гэсэн орос троллуудын арга ,худ�##� мэдээлэл гэж найдьяа

Зочин
Зочин
12 сар 15, 2022 20:48

elbegdorjiin suganuud l mongoliin gesen bolgoniig gutasj uguisgej baidag.urvaach hutgan uimuulegch hujaanuud

Холбоотой мэдээ

Back to top button