Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ тив хоорондын баллистик пуужинг харвагч төрхөөрөмжид байрлууллаа

ОХУ “Ярс” хэмээх тив хоорондын тусгалтай пуужинг Козельскийн пуужингийн төвд байолах харвагч төхөөрөмжид байрлуулжээ. Энэ нь барууны орнуудад өгсөн сануулга болж байна Британийн “Daily Mail” сонины сэтгүүлч Крис Жьюэрс, Вилл Стюарт нар бичсэн байна.

Тэд нийтлэлдээ "Ярс” пуужинг харвагчид байршуулсан нь Москва Их Британи, АНУ-ын аль аль нь хүрч чадна” гэсэн сануулга өгсөн хэрэг” гээд дивизийн командлагч, хурандаа Алексей Соколовын “Эдгээр зэвсгүүд нь стратегийн түвшний аливаа ажлыг шийдвэрлэх боломжийг бидэнд олгоно” гэж хэлснийг эшилжээ.  

ОХУ-ын Батлан хамгаалах яам мөн пуужинг харвагчид суурилуулж байгааг харуулсан бичлэгийг албан ёсны цахим хуудастаа байршуулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button