Гадаад мэдээДЭЛХИЙ

Франц-Мороккогийн тоглолтын дараа болсон баяраар өсвөр насны хүү амиа алджээ

Францын шигшээ бөг өчигдөр орой /Улаанбаатрын цагаар өнгөрсөн шөнө/ ДАШТ-ий хагас шигшээ тоглолтод Морокког 2:0-ээр буулгаж авсан билээ. Энэхүү хожлын дараа Францын олон хотуудад иргэд гудамжинд гарч баяраа тэмдглэсэн бөгөөд зөвхөн Парис хотод 115 хүн баривчлагдаж, зэвсэглэсэн 40 хүнийг саатуулсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл яг энэ үеэр Монпелье хотод өсвөр насны хүү амиа алдсан хэрэг гарчээ. “The National” энэ талаар мэдээлжээ.

Хүү 12-14 орчим настай автомашинд мөргүүлж нас барсан байна. Замаар хурдтай биш явж байсан автомашинд суурилуулсан Францын төрийн далбааг хэн нэгэн шүүрч авахыг оролдсоноос болж энэ осол гарчээ. Жолооч удирдлагаа алдаж, бөөнөөрөө явж байсан хүмүүс рүү яваад орчихсон гэнэ.      

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button