Гадаад мэдээДЭЛХИЙ

Канад улс агаарын хилийг нь зөрчсөн нисдэг биетийг устгажээ

Канад улс агаарын хилийг нь зөрчиж орж ирсэн нисдэг биетийг устгажээ. Ерөнхий сайд Жастин Трюдо нь энэ талаар мэдэгдлээ. Нисдэг биетийг нутгийн баруун хойд хэсэг, Юконы орчимд устгасан байна. Энэ нь сүүлийн долоо хоногт Хойд Америкийн нутагт илэрч устгагдсан гурав дахь нисдэг биет болохыг тэрбээр онцлов.

Агаарын хилийг нь Аляска, Алеутын арлын орчмоор зөрчин орж ирсэн агаарын бөмбөлгийг АНУ өнгөрсөн долоо хоногт устгасан. Тиймээс Жастин Трюдо бямба гарагт, нисдэг биетийг устгах тушаал өгснийхөө дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай утсаар холбогдож, санал солилцсон байна. “Канадын албаныхан одоо нисдэг биетийн үлдэгдлийг судалж байна” гэж Ж.Трюдо твиттер хуудастаа бичжээ.

АНУ нисдэг биетийг БНХАУ-ын нисгэсэн тагнуулын зориулалттай байсан гэж хардаж байсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.     

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 12, 2023 16:19

харь гаригийнхны илгээсэн нөхөрсөг элчийг устгасан америк канад хоёрыг удахгүй харь гаригийнхан газрын хөрснөөс арчина даа.

Холбоотой мэдээ

Back to top button