Гадаад мэдээДЭЛХИЙ

Ким Жон Ун охинтойгоо ижил нэртэй хүмүүсийг нэрээ солихыг тушаажээ

БНАСАУ-ын төрийн албаныхан шинээр төрсөн хүүхдэд Жу Аэ гэдэг нэр өгөхийг хориглож, нэгэнт ийм нэртэй болчихсон хүмүүсийг нэрээ солихыг албадах болжээ. Учир удирдагч Ким Жон Ун охиноо Жу Аэ гэж нэрлэсэнтэй холбоотой гэж БНСУ-ын koreatimes.co.kr цахим хуудаст бичсэн байна.

Уг мэдээллийн анхдагч эх сурвалж болох “Чөлөөт Ази” радиод БНАСАУ-д амьдардаг нэрээ нууцалсан эх сурвалж "Хойд Пёнган мужийн Чонжу хотын Аюулгүй байдлын хэлтэс хоёрдугаар сарын 8-нд Жу Аэ нэртэй эмэгтэйчүүдийг дуудаж, нэрээ солихыг тушаасан" гэх мэдээллийг өгсөн гэнэ.

БНАСАУ-д удирдагчийнхаа нэрийг энгийн иргэдэд өгөхийг цээрлэдэг уламжлал бий. Тодруулбал, БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ил Саны үед Ил Сан, , Ким Жон Илийн үед Жон Ил, одоогийн удирдагч Ким Жон Уны үед Жон Ун нэрийг хориглож иржээ.

Ингэхдээ төрийн эрх мэдлийг авахаас ч өмнө эхлүүлдэг учраас нэр хориглолт нь нэг ёсондоо ирээдүйн удирдагчийг багцаалах боломж, тахин шүтэх үзлийг эхлүүлэх нэг арга гэж тооцогддог юм байна.

Өөрөөр хэлбэл, Ким Жон Уны охин, 10 орчим настай Жу Э охин БНАСАУ-ын ирээдүйн удирдагч байж магадгүй аж. Тус улсын хэвлэлүүд сүүлийн үед Жу Аэг нэрээр нь бус, "Эрхэм охин", "Хүндэт охин" гэх зэргээр бичих болжээ.      

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button