Гадаад мэдээДЭЛХИЙ

Ойрын үед газар хөдлөх өндөр магадлалтай улсыг нэрлэв

“Planet Today” цахим хуудас ойрын үед газар хөдлөх өндөр магадлалтай улсаар Италийг нэрлэжээ.

Шинжлэх ухаан одоогоор газар хөдлөлтийг урьдчилан мэдэх хэмжээнд хүрээгүй ч шалтгааныг нь мэддэг болсон тул магадлалаар тодорхойлж ирсэн. Тодруулбал, тектоник хавтангуудын мөргөлдөөнөөс газар хөдлөлт үүсдэг бөгөөд Турк улс нь Анатолийн, Арабын, Африкийн гэсэн гурван хавтангийн нийлбэрт оршдог учир газар хөдлөлт их болдог юм.    

Тектоник хавтангууд. Тэдгээрийн уулзварт газар хамгийн ихээр хөдөлдөг.

Тэгвэл Туркийн газар хөдлөлийн шалтгаан болсон хавтангийн мөргөлдөөн Африкийн тектоник хавтангийн суултад нөлөөлбөл Евразийн тектоник хавтантай харилцан нөлөөлж, улмаар газар хөдлөх магадлалыг бий болгох гэнэ.  

1963-1998 онд болсон газар хөдлөлтийн голомтууд

Итали нь угаас газар хөдлөлийн хамгийн идэвхтэй газруудын нэг бөгөөд жилд 2000 орчим удаа газар хөдөлдөг байна.

Гэхдээ газар хөдлөлийн хамгийн идэвхтэй бүс нь Турк, Италийн аль ч биш, Зүүн Өмнөд Ази, Шинэ Зеланд, Өмнөд Америкийн зүүн хэсгийг хамарсан “Галт цагариг” гэж нэрлэгддэг бүс юм. Дэлхий дээр жилд болдог газар хөдлөлтийн 80-90 хувь нь энэ бүс нутагт ногддог ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 13, 2023 09:52

ашгүйдээ манайхаас хол юм эзэн хаан биднийн гайгүй гэзэр оронд үлдээжээ

Зочинcc
Зочинcc
2 сар 13, 2023 14:15

BURHANII AVRAL ,BUDDA MIN ,IH HAAN MIN

Холбоотой мэдээ

Back to top button