НИЙГЭМНийгэм мэдээ

Танилц: Монголоос анх удаа олон улсын аврах ажиллагаанд явсан Марта, Балу

Манай улсын 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг Турк улсыг зорьсон билээ. Тус багт хоёр эрэлч нохой багтсан юм. Тэднийг Марта болон Балу гэдэг. Монголын 21 аймагт давхардсан тоогоор 36 эрэлч нохой үүрэг гүйцэтгэж буйгаас хамгийн эрмэг, зоригтой, орчиндоо дасан зохицох чадвар сайтайгаараа шалгарсан нь тэд ажээ. Манай улсын эрэлч ноход олон улсад үүрэг гүйцэтгэж буй нь анхдагч нь тэд юм.

-Улсын аварга Марта-

Марта дөрвөн настай эм нохой бөгөөд эрэн хайх аврах ажиллагааны сургалтад зургаан сарын хугацаатай суралцаж, 2019 онд төгссөн байна. Төгссөнийхөө дараа таван удаа эрлийн үүрэг гүйцэтгэжээ.

2019 онд бүх төрлийн хүчний байгууллагуудын дунд зохион байгуулсан Улсын аварга албаны нохой шалгаруулах тэмцээнд оролцож, алтан медаль хүртсэн байна.

Эрэн хайх чиглэлээр сурснаасаа хойш Эрэлч нохойн албанд харьяалагдаж, үүрэг гүйцэтгэсэн ажээ. Түүний аврах ажиллагаанаас дурдвал,

  • Уснаас эрэн хайх дуудлагаар Төв аймгйин Заамар суманд хүн усанд эндсэн талаарх дуудлагад
  • Ойд төөрсөн хүний талаарх дуудлагаар Төв аймгийн Мөнгөнморьт суманд
  • Тэрэлжид хүн алга болсон дуудлагаар тал нутагт эрэн хайх ажиллагааг гүйцэтгэсэн байна.

Түүнийг аврах ажиллагаанд Эрэлч нохойн албаны нохой сургагч, дэслэгч Л.Бат-Эрдэнэ дагуулан явжээ.

-Багануураас үүргээ эхэлсэн Балу-

Балу гурван настай, эр нохой бөгөөд 2019 онд эрэн хайх, аврах ажиллагааны хагас жилийн сургалтад хамрагдаж, төгссөн байна. Улмаар Багануур дүүрэгт үүрэг гүйцэтгэж байжээ.

Балугийн хувьд уснаас эрэн хайх, аврах ажиллагаанд зургаан удаа явсан байна. Багануур дүүрэгт үүрэг гүйцэтгэж байхдаа,

  • Уснаас
  • Тал хээрээс эрэн хайх ажиллагаанд оролцжээ.

Түүнийг аврах ажиллагаанд Эрэлч нохойн албаны нохой сургагч, дэслэгч Б.Баярдаваа дагуулан явсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Онгоцонд гар утсаар юм үзсэн шээг тун догь аялаж байна ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button