Израилийн аврах баг заналхийлэлд өртсөн тул Туркийг орхилоо

Туркт аврах ажиллагаанд оролцож байсан Израилийн армийн "Оливын модны мөчир" багийнхан яаралтай нутаг буцжээ. Албаныханы өгсөн мэдээллээр, "Маш ноцтой" заналхийлэл ирсэн тул буцах шийд гаргасан гэнэ.
Израилийн баг өнгөрсөн хугацаанд олон улсын аврагчидтай мөр зэрэгцэн ажиллаж, 15 хүний амь насыг аварсан байна.
Армийн аврах алба болох "United Hatzalah"-ын дэд дарга Дов Майзель хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Сиритэй ойр байрладаг учраас тодорхой хэмжээнд эрсдэл ирнэ гэдгийг бид эхнээсээ л мэдэж байсан. Гэсэн ч гамшгийн өмнө ямар нэг зүйл хийх ёстой учраас шийдвэр гаргаж, Туркт ирцгээсэн. Харамсалтай нь манай багт үнэхээр ноцтой, бодитой заналхийлэл байгаа гэдгийг гэдэг мэдээллийг албаны шугамаар хүлээн авсан учраас хүмүүсийнхээ амь нас, аюулгүй байдлыг нэгд тавихаас өөр арга байсангүй" гэж өгүүлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.