СПОРТ
"Барселона" 11 дараалж хожлоо

Каталоны "Барселона" баг өнгөрсөн шөнө Испанийн хөлбөмбөгийн АШТ-ий 21 дүгээр тойргийн хүрээнд "Вильярреал"-ыг 1:0-ээр хожсоноор дараалсан ялалтын тоогоо 11-т хүргэлээ. Хавигийн дасгалжуулсан баг хамгийн сүүлд 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нд хожиж чадаагүй /"Эспаньол"-той 1:1-ээр тэнцжээ/ аж.
Үүнээс хойш Испанийн цомын тэмцээний хүрээнд гурав, Испанийн Супер цомын тэмцээний хүрээнд хоёр, Испанийн АШТ-ий хүрээнд зургаан тоглолтод дараалан хожоод байна.
"Барса"-гийн дараагийн өрсөлдөгч нь Английн "Манчестер юнайтед" юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.