ХАА-н биржийн ашгаар үхэр ээмэгжүүлснээрээ "Чейнжийн засаглал"-ыг л бэхжүүлнэ, Х.Болорчулуун сайд аа

"Төрөөс иргэдэд үнэгүй юм өгнө, ийм, тийм төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ" гэхийг сонсоод баярлахаасаа илүү халаасаа суйлуулах гэж буй мэт мэдрэмж төрдөг болчихжээ.
-Иргэд эрх баригчдынхаа "Өгөөмөр зан"-д итгэхээ больжээ-
Олон удаагийн кейс идэж уусан, үр дүнгүй ажлууд иргэдийг хэрсүүжүүлж, нэг удаагийн арга хэмжээ, "үнэгүй" юманд баярладаг гэнэн занг дарж чадсан байна. Энэ ч утгаараа төр сайхан загнаж, үнэгүй юм өгнө гэхээр "Ард нь яг ямар бодол байна" гэж сэжиглэдэг зантай болчихож. Төсвийн 13 тэрбум төгрөгөөр үхэр ээмэгжүүлэх ажил эхлэх гэж байгааг сонсоод яг л тэглээ.
Тэгээд эцсийн эцэст Хөдөө аж ахуйн биржийг хүчгүйдүүлэх нөлөө үзүүлэх юм байна гэсэн дүгнэлтэд хүрэв.
Хөдөө аж ахуйн бирж бол монголчуудад хамгийн хэрэгтэй байгууллага. Чухамдаа дэд бүтцийн сүлжээ. Зоорь, ложистик. Үүнийг хийхэд мөнгө хэрэгтэй. Энэ байгууллага хүчирхэгжиж, сүлжээгээ нягтруулж байж л бид хямд мах иднэ, малчид ахиу орлого олно. Эсрэг тохиолдолд чейнжүүд хүчтэй хэвээр үлдэж, иргэд, малчид аль, аль нь хохирсон хэвээр байх юм.
Төр үхэр ээмэгжүүлэх 13 тэрбум төгрөгийг бүрдүүлэхдээ Хөдөө аж ахуйн биржийн ашиг болох 2.6 тэрбум төгрөгийг татаж байгаа нь яалт ч үгүй ийм л үр дагавар авчирна.
"Таван сая үхрийг ээмэгжүүлэхэд 13 тэрбум орчим төгрөг зарцуулна. Төсөвт мөнгө шинээр тусгаагүй. ХХААХҮЯ-ны дэргэд ажилладаг төслүүдийн зарим арга хэмжээг үхэр ээмэгжүүлэх ажил руу шилжүүлж, санхүүжилтийг шийдэж байгаа. Мөн хөдөө аж ахуйн биржийн ашигт ажиллагаанаас 2.6 тэрбум төгрөгийг уг ажилд шилжүүлж байгаа. Ийм байдлаар нөөц боломжоо ашиглаж үхэр сүргээ ээмэгжүүлэх ажлыг хийнэ"
Х.Болорчулуун /Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд/
Сү.Батболд Ерөнхий сайд байхдаа БНХАУ-ын компаниас нууц нөхцөлтэй мөнгө зээлж, 21,000 төгрөг тарааснаар Монгол Улс хожоогүй. Харин ч хохирсон. Төр нь алсдаа хохиролтой шийдэл хэрэгжүүлж, дараа нь "Та нарт л зарцуулсан шүү дээ" гэж ам асуудаг, хариуцлага хүлээдэггүй байдлыг дахиж гаргаж болохгүй.
Харин ч хөрөнгө мөнгө гаргаж, Хөдөө аж ахуйн биржийн бүрэн утгаараа ажиллах цагийг ойртуулах ёстой юм. Төсвөө ээмэгт алдсан бусад төсөл хөтөлбөрүүдийг ч нэрлэх хэрэгтэй. Ашигтай, аятайхан ажлууд явж байх вий.
Ээмэгний тухайд, малчид ашиг орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй. Ээмэг, чиптэй, гарал үүсэл нь баталгаатай малын мах үнэтэй зарагддаг тогтолцоог бий болгочихвол малчид өөрсдөө мөнгөө гаргаад ээмэгжүүлчихнэ.
Төр иргэнийхээ хандлагыг өөрчлөхийн тулд төсвийг хайрлах ёстой
Уг нь бол төр иргэдэдээ "Та татвараа төл, төлсөн татвар тань эргээд таны сайн сайхны төлөө зарцуулагдана" гэж хэлэх ёстой. Гэтэл өнөөгийн нөхцөлд ""Та татвар төлөх ёстой, таны төлсөн татварыг яахаа дарга мэднэ" гэж хэлэх болчихоод байна. Татварт өгсөн мөнгийг нь эрхэм гишүүд тэрбум, тэрбумаар нь хувааж аваад тойрогтоо зарцуулчихна. Эс бөгөөс хадгаламж зээлийн хоршоодод мөнгөө алдсан иргэдэд өгчихнө. Заримдаа бүр ямаанд хуваарилж, ноолуурын бизнес эрхлэгчдэд тарааж өгнө. ҮХЭР ЭЭМЭГЖҮҮЛНЭ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр тутам явж буй иймэрхүү мэдээллүүд өөрөө "Та татвараа битгий төл, мөнгө чинь танд эргээд зарцуулагдахгүй, төр найдваргүй шүү" гэсэн сурталчилгаа болж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгөнөөс хумслах халбага нь дэндүү олон, даанч том байгаа нь аж ахуйн нэгжүүдийг орлогоо нуун дарагдуулах нэг шалтгаан болж байна. Төсвийн ихэнхийг бүрдүүлдэг томоохон аж ахуйн нэгжүүд энэ байдалд урам хугарч, татвараа нуун дарагдуулж байгаа нь нууц биш юм. Үүнийг нотлох ч шаардлагагүй, орчин нь тийм байдал руу түлхэж байна.
Үнэхээр л ажил хийе, улсаа хөгжүүлье гэж байгаа бол улс төрчид ард түмний мөнгийг /төсвийг/ хайрлах ёстой. Оновчтой, ирээдүйд ашгаа өгөх ажилд зарж, аяндаа үүсэх үр дүнг наашлуулах гэж зүтгэх хэрэггүй. Тэгж байж л далд эдийн засаг ил гарна, одоо цагт маш чухал болоод буй төр, иргэний итгэлцэл бэхжих юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аймаар нарийн аргаар идэх юм аа
Болор чулуун сайд болоод монголчууд хамгийн хямд гурил идэж байна гэж попорсоор гурлын үнийг нуга өсгөж чадсан хүн дээ.Одоо үхрээ ээмэгжүүлж төсвийн мөнгө , татварын мөнгө цохих аргаа олжээ дээ..Гарсан төлийн 40-50% тай тэнцэх м�##�ыг монголчууд идшиндээ хэрэглэдэг монголчууд нөгөө үнэтэй ээмэг нь хаягд�##� л болно гэдгийг ойлгодоггүй бололтой. Монголчууд 100.000 үхэр идшинд хэрэглэхэд 100.000×2500төг= 250.0000.000 төгрөг зүгээр хаягдана гэсэн үг.Үүнийг тэр ялгаварласан хүүхдүүдээ өг.Хүүхдэд өгөхгүй гэвэл эмнийхээ мөнгөнд тэтгэвэр нь хүрдэггүй ахмадуудаа өгчих өө.
Дорнод гурил нь өсөж бв�##� монголыг самархаас буцахгүй гар
Биржээл бирж шиг болго дараа нь аяндаа хийгдэнэ �##�иваа юмыг үнэгүй хийнэ гэдэг тэр чигээрээ дампуур�##�. Монголчууд үнэгүй юм х�##�амж хоёроосоо хэзээ болих вэ.
Энэ луйварчид яаж мөнгө идэх үү гэхээс