Гадаад мэдээДЭЛХИЙ
Олон нийтийн сүлжээнд бичээд зургаан жилийн ял сонсжээ

ОХУ-ын сэтгүүлч Мария Пономаренко Мариуполийн драмын театрыг бөмбөгдсөн асуудлаар олон нийтийн сүлжээнд сэтгэгдэл бичээд шүүхээс зургаан жилийн ял сонсжээ. Түүнийг "ОХУ-ын армийн талаар худал мэдээлэл тараасан" гэдэг үндэслэлээр ялласан байна. Өмгөөлөгч нь энэ мэдээллийг үнэн болохыг баталжээ. Мария Пономаренко өөрт н тулгасан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэнэ.
Мария Пономаренко "Цензургүй" телеграм сувагт Мариуполийн драмын театрын барилгын нурангид дарагдаж олон хүний амь хохирсон гэж бичсэн юм байна. ОХУ энэ мэдээллийг үгүйсгэдэг ч ОБСЕ, "Эмнести интернэйшнл" зэрэг барууны чиг баримжаатай байгууллагууд цохилтыг чухам ОХУ-ын нисэх хүчнээс өгсөн гэж баталдаг аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.