УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ойрхон боловч “хол” байсан БНСУ-ыг хажуудаа авчрах айлчлал

БНСУ манай гуравдагч хөршийн бодлогод чухал байр суурь эзэлдэг. Ази тивийн барууны чиг баримжаатай улсуудаас бараг хамгийн ойр дөт харилцаатай нь гэж хэлж болно. Гэсэн ч дипломат харилцааны эрэмбэ, хамтын ажиллагааны түвшний хувьд “Стартегийн” гэж тодорхойлох түвшинд хүрч очоогүй байжээ. Монголд ойрхон мөртлөө хол байсан энэ улсад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тав хоногийн турш ажлын айлчлал хийв.

Энэхүү айлчлалыг хоёр улсын Төрийн тэргүүнүүдийн хоёр жилийн өмнө тохирсон, харилцаагаа Стратегийн түншлэлийг бодит ажил хэрэг болгох гэж тодорхойлсныг уншигчид сонсож дуулсан байх. Стратегийн түншлэлийн харилцаа нь хоёр улс хооронд улс төр, эдийн засаг, нийгэм, соёл урлаг, технологийн салбарт  дээд төвшинд хамтран ажиллах болсныг илтгэдэг. Тиймээс Ерөнхий сайдын айлчлал урьд өмнөхөөс өндөр хүлээлттэй байсан.

-Ойрхон боловч “хол” байсан БНСУ-ыг хажуудаа авчрах айлчлал-

Хоёр улс хоорондоо илүү нягт хамтрахыг албадсан өөр хүчин зүйлүүд ч байв. Хоёр улсын төрийн тэргүүн 2021 онд харилцаагаа Стратегийн түвшинд хүргэхээр харилцан тохиролцож, цар тахлын хүндрэл арилмагц бодит ажил хэрэг болгохоор санал нэгдсэнээс хоёрхон сарын дараа Украины хэрэг явдал дэгдэж, улс орнуудыг ОХУ ба БНХАУ, АНУ ба Баруун Европ, алиных нь ч талд ороогүй төвийг сахигсад гэсэн гурван хэсэгт хувааж орхисон. Улмаар хоёр туйл төвийг сахисан гэх хэсэг бүлэг рүү шахалт үзүүлж, аль нэг талдаа гарахыг ил далдаар шаардаж эхэлсэн билээ. Энэ нь хоёр туйлд хамгийн ойр орших улсуудад хамгийн хүнд тусаж, ялангуяа ОХУ, БНХАУ-тай ойр орших Төв Азийн улсууд барууны ертөнцөөс зай барин, технологи импортлох бололцоо хумигдсан юм.

Газарзүйн байршлынхаа сул талыг гадаад харилцаагаар нөхөх бодлого баримталдаг, энэ давуу талаа цаашид хадгалахыг эрмэлзэж байгаа манай улсын хувьд энэ нөхцөл байдал хүнд туссан. Бараг л “Гуравдагч хөршийн бодлого”-оо тодорхойлж, гуравдагч улсын эрх ашгийг аль болох нээлттэй оруулж ирэхийг эрмэлзэж, асар их хүч чармайлт гаргаж байсан 1990-ээд оны эхэн үетэй дүйцэхүйц байдал эргэж ирсэн гэж ойлгож болох байх.

Хуваагдлаас болоод Вашингтон, Токиотой харилцахад төвөгтэй болсон энэ үед бидний хувьд баруун руу харсан цонхоо “нээлттэй” үлдээх, түүгээрээ дамжуулан өндөр технологи импортлох хамгийн боломжит хувилбар нь БНСУ болж, ач холбогдол нь урьд өмнөхөөс эрс нэмэгдсэн гэж хэлж болно /энд дарж үзнэ үү/.

Өөрөөр хэлбэл, хоёр улсын нэг, нэгнээ харах өнцөг өөрчлөгдсөн нь айлчлалын өмнө болсон чухал эргэлт, хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлж, хамгийн гол нь бодит үр дүн гаргахыг эрмэлзэх чухал хөшүүрэг.  

Манай талаас Ерөнхий сайдыг дагалдан үндсэн чиг үүргийн болон чиглэлийн яамдын сайд нар /энд дарна уу /, хувийн хэвшлийн 60 шахам ААН-ийн эзэд, хөгжүүлэгчид очсон нь үүний баталгаа. Сайд нарын зурсан хэлэлцээрүүд, хамтын ажиллагааны механизмууд, дүрэм журам тодорхой болсны дараа мөнгөн дүнтэй хэлцлүүд хийгдэх учиртай.

Ямартай ч манай талаас бүх л салбарын /саяхан гаднынханд нээлттэй болгосон банк санхүүгийн салбар ч үүнд орно/ хамтын ажиллагаанд “ногоон гэрэл” тавьж өгнө гэдгээ илэрхийлж, харилцан ашигтай байлгахад хүчин чармайлт гаргана гэдгээ айлчлалаар хангалттай батлан харуулж чадсан гэж бодож байна /дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү/.

Ерөнхий сайдын өөрийнх нь хэлснээр, айлчлалаас:       

  • Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот сэргээн байгуулах, Хөшигийн хөндийд дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зэрэг бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд БНСУ-ын хөрөнгө оруулалтыг татах
  • Ноу-хау, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах
  • Газрын ховор элемент, хагас дамжуулагчийн түүхий эд нийлүүлэх зэрэг чиглэлд бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх гэсэн чухал тохироо хийгдсэн.

Иргэдэд шууд мэдрэгдэх өөр бусад тодорхой хэлцлүүд ч хийгдсэн гэдгийг бид мэдээлсэн /энд дарж үзнэ үү/

Зөрүүлээд улс төрийн хувьд олон улс, бүс нутгийн зарим тоглолтод нь БНСУ-ыг дэмжиж, хамтарч ажиллана гэдгээ нотоллоо. Үр дүн ярих эртдэх ч “Амжилттай” гэдэг дүгнэлт багадахаар айлчлал болсон гэж харж байна. Одоо ярьж хэлэлцсэнээ ажил хэрэг болгох үлдсэн. Хурдацтай хэрэгжээсэй гэсэн олон нийтийн хүлээлт бий.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-02-18 10:06

Ирээгүй л байгаа юу. Харлаад үлдчихэв үү

irgen
irgen
2023-02-18 15:01

ene garchigiig n har da,bugs dolooson amitan yuma

Зочин
Зочин
2023-02-18 15:49

Манай ардын буянаар ойр байсан даа....олон ч монгол з�##�уусын нүдийг нээж амьдр�##�ыг нь монгол төрөөс илүү гарбг нь ганзганд хүргэсэн ард олон доо. Сайн сайханыг хүсэё

Зочин
Зочин
2023-02-18 19:33

Ха ха энэ одоо чадах уу. Энэ тэнд попроод хулхидаад л сурсан занг

Зочин
Зочин
2023-02-19 11:05

Солонгос улсад маш их ажил хийж өглөө.Одоо тэд Монголд ажиллах технологи нэвтрүүлэх цаг болсон.

Холбоотой мэдээ

Back to top button