НИЙГЭМНийгэм мэдээ

Сар шинийн баярын долоо хоногт түлэгдэж, гэмтсэн 78 тохиолдол гарчээ

Сар шинийн баярын өдрүүдэд буюу энэ сарын 20-26-ны өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт нийт 2501 иргэн тусламж үйлчилгээ авсан байна.

Осол гэмтлийн дийлэнх шалтгааныг халтирах, тээглэх, бүдрэх болон шат гишгүүр, бусад зүйлээс унаж бэртэх тохиолдол эзэлж буй. Энэ төрлийн шалтгаанаар 1173 иргэн эмнэлэгт ханджээ.

Мөн тусламж авсан нийт иргэний 883 буюу 35 хувь нь 0-17 насны хүүхдүүд байсан аж.

Түүнчлэн

  • ахуйн хүрээний осол гэмтэл буюу хутга мэс, шил шаазан зэрэг амьгүй механик хүчинд өртсөн 366
  • архидан согтуурах болон бусад шалтгааны улмаас зодоон цохион гэх мэт хүчирхийлэлд өртсөн 257
  • зам тээврийн осолд өртсөн 258
  • түлэгдэж гэмтсэн 78
  • осголт хөлдөлтийн улмаас 10 хүн тусламж үйлчилгээ авсан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button