УЛС ТӨР

Д.Амарбаясгалан: Ерөнхий сайд төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэхийг үүрэгдсэн

Засгийн газар туулай жилийн анхны хуралдаанаа хийлээ. Нийт 20 орчим асуудлыг ярилцсан байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хуралдааны шийдвэрийг танилцуулахын өмнө Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын талаар товч мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "20 жилийн хугацаанд ярьсан зүйлс ажил хэрэг болсон үр өгөөжтэй айлчлал болсон гэдгийг онцолмоор байна.

  • Нэгдүгээрт, Чөлөөт худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурсан. Манай улс хамгийн сүүлд Япон улстай уг хэлэлцээрийг хийсэн байдаг
  • Хоёрдугаарт, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах гэрээнд БНСУ-ын талтай гарын үсэг зурсан
  • Гуравдугаарт, Газрын ховор элементийг судлах судалгааны төвийг БНСУ-тай хамтран байгуулах
  • Дөрөвдүгээрт, Монгол Улсын иргэдэд хөнгөлттэй нөхцөлөөр виз олгох, визгүй зорчуулах саналыг тавьсан

Ерөнхий сайдын айлчлалын үеэр хэлэлцсэн эдгээр ажлууд амжилттай үргэлжилж байгаа. Дээрх ажлуудын хүрээнд эхний ээлжид албаны хүмүүс судалгааны ажил хийнэ. Энэ хүрээнд БНСУ-ын албаны хүмүүс энэ сард ирж судалгааны ажил хийхээр боллоо" гэсэн юм.

Үргэлжүүлэн тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэхийг Ерөнхий сайд ЗГХЭГ-ын даргад үүрэг болгосон. Ойрын хугацаанд энгийн, ойлгомжтой байдлаар ёс зүйн дүрмийг шинэчлэн оруулж ирэхээр бэлдэнэ" гэв.

Мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Газрын ховор элементийг хэзээ имдортлож эхлэх вэ?

-Газрын ховор элементийн салбарт нарийвчилсан судалгааны төвийг байгуулж, хаана, хэр хэмжээний нөөцтэй байгаа судалгааг хийх юм. Үүний дараа нь хөрөнгө оруулах хүсэлтэй улс орон, байгууллага, хөрөнгө оруулагчидтай хамтарна. Энэ ажлыг 1-2 жилийн хугацаанд хийх боломжгүй.

-Визний хөнгөлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Ямар асуудлуудыг хөндсөн бэ?

-Ерөнхий сайдын айлчлалын үеэр визний нөхцөл багассан. Эрүүл мэндийн нэн шаардлагатай нөхцөл үүссэн иргэдэд БНСУ-гийн талаас нэвтрүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Хоёрдугаарт, мульти виз олгох төрлөө нэмнэ хэмээн ярьсан. Гуравдугаарт, БНСУ болон манай улсын элчин сайдын яамдын хүний нөөцийн хүчин чадал бага байгаа нь ачаалалтай ажиллах нөхцөлийг үүсгэж байна. Тиймээс хүчин чадлыг нэмэх тал дээр анхаарч ажиллах гэж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button