УЛС ТӨР

Б.Батцэцэг: Халимаг иргэн өөрийн хүсэлтээр өнөөдөр Монгол Улсаас гарсан

Гадаад харилцааны сайд Д.Батцэцэг цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл өглөө.

Халимаг иргэн манай улсаас орогнол хүссэн талаар тайлбар өглөө. Тэрбээр "Тус иргэн хоёрдугаар сарын 23-ны өдөр Хүннү эйр компанийн онгоцоор нисэж ирээд, хилийн зурваст зургаа хоносон. Өөрийн хүсэлтээр өнөөдөр Монголоос гарсан" гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр "Манай улсын төрийн байгууллагууд хуулийн дагуу ажилласан. Улс руугаа оруулах ямар ч үндэслэл байхгүй. 12.45 цагт манай улсаас өөрийн хүсэлтээр гарсан тул ямар улс руу гарсан талаар бид мэдээлэх эрхгүй" гэсэн юм.

Мэдээллээ үргэлжлүүлэн хэрэгт холбогдсон манай улсын иргэд гадаадын оронд улс төрийн орогнол хүссэн талаарх явдалд ямар арга хэмжээ авах, хэрхдэг талаар тайлбар хийлээ. Тэрбээр "Ямар олон улсын гэрээ конвенцод нэгдсэн байгааг нэн тэргүүнд баримтална. Засгийн газрын авч хэрэгжүүлж буй "Таван Ш" арга хэмжээний хувьд хэрэгт холбогдсон, яллагдагчаар татагдсан, интерполоор эрэн сурвалжилж буй үед гаднын улс орнууд дэмжлэг туслалцаа үзүүлдэг" хэмээлээ.

Мөн манай улс Дүрвэгсдийн олон улсын конвенцод нэгдээгүй бөгөөд тус халимаг иргэнд хүмүүнлэгийн бүхий л тусламжийг үзүүлсэн байна. Тус иргэний өөр улс руу явахыг хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул НҮБ-ын харьяа байгууллагуудад ханджээ. Олон улсын гэрээ конвенцод тусгасны дагуу тус иргэний эрхийг зөрчөөгүй байна.

Тухайн иргэн ОХУ болон Казахстан улс руу буцаагүй ажээ. Мөн тухайн иргэн мэдээллээ нууцлуулахыг хүссэн тул хувь хүний дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй гэв.

-Чехэд сураггүй алга болсон иргэний талаар мэдээлэл аваагүй байна-

Бүгд найрамдах Чех улсад сураггүй алга болоод 25 хонож буй иргэний талаар Гадаад харилцааны сайд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр одоохондоо уг хэргийн талаарх мэдээллийг аваагүй байгаа гэдгээ дурдав.

Тэрбээр "Хилийн чанад дахь монголчуудад анхаарах, асуудлыг нь шийдэх, арга хэмжээг шат дараатай авч байгаа. 12 мянган монгол иргэн тус улсад ажиллаж байна. Бид тэдний тэтгэврийн асуудлыг шийдэж байгаа нь эхнээсээ үр дүнгээ өгч эхэлсэн. Сураггүй болсон иргэнийг эрэн сурвалжилж байгаа. Одоогоор мэдээлэл аваагүй байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин МИ
Зочин МИ

АШГҮЙ АНУ ЯВААСАЙДАА ЭРХ ЧӨЛӨӨ ЭДЛЭГ. МОНГОЛ ОРОС ХЯТАД 3 БОЛ МАР Ч ЭР ЧӨЛӨӨГҮЙ КОММУНИСТ НИЙГЭМ

Уншигч
Уншигч

Hutsvaa, Amerik avahiig ni haraach pias#aa.
Bas erh choloo ene Ter geh hutsaj Gene...
Mongol gevel amerik evropod hymyys booljdog.

Зочин
Зочин

ЭНЭ МУУСАЙН УЛС ТӨРЧИД ГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ НЭРЛЭЧИХЭЭД ТҮҮНДЭЭ ИТГЭЧИХЭЭД БАЙГАА ХҮМҮҮС БОЛ МУУ ЮМ ХОЛУУР ӨНГӨРӨӨСЭЙ ГЭЖ ЗАЛБИРЧ БАЙГАА .ГАДААДАД МОНГОЛЧУУД ЭЗЭНГҮЙ ТӨӨРСӨН ХУРГА ШИГ МОНГОЛНУУД ГЭХЭЭР Л ЗАХЫН ГАРУУД ХУГА ДЭЭРЭЛХЭНЭ.ЭНЭ ХАЛИМАГ Ч ЯАМАЙ ЗҮГЭЭР АЛГА БОЛСОН МОНГОЛОО СУРАГЛАЖ ОЛЬЁОО ЭЗЭНГҮЙ ЗОЛБИН НОХОЙ ШИГ ГАДААДА ЯВАА МОНГОЛНУУДАА ХАЙРЛААЧ НЭГ МУУ ЗОЛБИН ХАЛИМАГ ГЭЖ ХУЦАЛДАЖ БАЙХААР

Уншигч
Уншигч
Reply to  Зочин

Mongoloos irsen gedgee helehleer hymyys ogij booljdog

Back to top button