ДЭЛХИЙСонин хачин

Лионель Месси багынхаа гишүүдийг алтан утсаар баярлуулна

Лионель Месси Аргентины шигшээ багийн тоглогч болон ажилтнуудад зориулж 35 ширхэг алтан iPhone 14 гар утас (616 сая төгрөг) захиалжээ. 

Тэрбээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурав дахь цомоо өргөсөн Аргентины шигшээ багаа баярлуулахаар дараах захиалгыг өгсөн аж. Лионель Месси "iDesign Gold" компанитай хамтран 24 каратын алтан IPhone 14 утасны загварыг гаргаж, тус бүрд нь эзнийх нь нэрийг бичиж, шигшээ багийн логог тамгалсан байна.

MC on Twitter: "Leo Messi has gifted 35 golden iPhone 14s to the entire  World Cup-winning Argentina squad and staff ???? https://t.co/AzDljHqz0I" /  Twitter

"iDesignGold" компанийн гүйцэтгэх захирал Бенжамин Лионс "Манай компанийн үнэнч үйлчлүүлэгч Л.Месси дэлхийн аварга дууссаны дараа бидэнтэй холбогдсон. Тэрбээр багийнхандаа онцгой бэлэг өгмөөр байгаагаа хэлсэн" гэжээ.

А.Сора

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button