УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Тэмүүжин: Монгол Улсыг үй олноороо сүрэглэн тонож дээрэмдэх үйл нөмөрлөчихлөө

ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжинтэй цаг үеийн сэдвүүд тойрсон асуудлаар ярилцлаа.

-"Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа" нь спорт загасчлал шиг л зүйл болчихсон-

-Хөгжлийн банкны зээлийн асуудлаар хэд хэдэн гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг прокурорын байгууллага оруулж ирсэн. Гэвч парламент нь хамгаалаад үлдсэн байдаг. Одоо нүүрсний хулгайн асуудлаар арваад УИХ-ын гишүүн яллагдагчаар татагдан шалгагдаж байна. Дахин хамгаалаад үлдэх нөхцөл бий юу?

-УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү, үгүй юу гэдгийг УИХ шийднэ. Түдгэлзүүлэх, эс түдгэлзүүлэхээс хамаараад хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаа зогсохгүй. Шүүхийн шийдвэр гардгаараа гарах зарчимтай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болзошгүй гэдэг үндэслэлээр түдгэлзүүлэх хүсэлт илгээх байх. Ямар шийдвэр гаргах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Ардчилал, парламент өөрөө өөрийнхөө дотор байгаа болохгүй бүхнийг цэвэрлэнэ гэдэг ардчиллын нэр хүндэд их чухал. Хэд хэдэн тохиолдлыг санаж байна. хуулийн байгууллагаас түдгэлзүүлэхээр оруулж ирсэн гишүүдийг хамгаалснаар юу хожив. Парламентын нэр хүнд унах, ардчилалд итгэх итгэл сулрах, хулгай улам бүр өргөжих зэрэг үзэгдлүүд гарсан.

-Өмнө нь ЖДҮХС-ийн зээлд нэр холбогдсон албан тушаалтнуудыг чөлөөлж, тэр даруй хуулийн хариуцлага тооцуулах гэж явсан бол ар араас нь гарч буй Хөгжлийн банк, нүүрсний хулгай, ковидийн төсөв зэрэг энэ их эх захгүй хулгайг зогсоох хазаар байхгүй, задгай явахгүй байсан. Нам гэдэг нэрийн дор гэмт хэрэгтнүүдийг хамгаалж, халхавчилж авч үлдэнэ гэдэг нь улс орноо тонож дээрэмдэхийг зөвшөөрч байна гэсэн үг. Хуулийг үл тоомсорлохыг дэмжиж байна гэсэн үг. Эцсийн үр дүнд Монгол Улсыг үй олноороо сүрэглэн тонож дээрэмдэх үйл нөмөрлөчихлөө.

-Хэрэг хянан шийдвэрлэх процесс явагдаж байхад "гэмт хэрэг үйлдэж болзошгүй нөхцөл байдал бүрдсэн" гэдэг шалтгаанаар 30, 30 хоногоор хорьдог байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-2012-2014 онд би хуулзүйн сайдаар ажиллаж байхдаа "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа" гэж хэлдэггүй байсан. "Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа" гэдэг байлаа. Хүнийг хорьж мөрддөг, цаасаар нотлох гэж оролддог арга. Хорьж цагдаад араар нь гэр бүлийг нь оролдож, хэвлэлээр харлуулж ялладаг, өөрөөр нь хэрэг хүлээлгэдэг зөвлөлт маягийн арга байлаа. Юм бол хорино, цагдана гэхээсээ илүү асуудлыг нь нотолж хариуцлага үүрүүлнэ гэдэг зарчим баймаар байна.

Сүр дуулиантайгаар хорьдог ч хэрэг нь шийдэгддэггүй. Хариуцлага хүлээж, ял авсан ч зүйл байдаггүй. Спорт загасчлал шиг л зүйл болчихсон. Үүнийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай хуулийн процесс. Дараагийнх нь цаасан нотлох баримт. Цаасан мэдүүлгээр хэргийг нотолно гэдэг хамгийн болхи арга. Дэлхийн улс орнууд хүний хувь заяаг хавтас хэргээр шийддэггүй. Үйл баримт, шинжлэх ухааны арга хэрэгслээр, нотлох баримтаар шийддэг. Монголд даргын гарын үсэгтэй, тамгатай цаасаар л шийдэх гэж оролдож байна.

-ҮХНӨ:

-Намууд Үндсэн хуулиа өөрчлөх дээр дахин саналаа нэгтгэж байна. Өнөөдрийн түвшинд Үндсэн хуулиа хангалттай хэрэглэж чадаж байна уу. Өөрчлөх хэрэгцээ шаардлага үнэхээр үүсчхээд байгаа юу?

-Аль ч улсын Үндсэн хууль суурь шинжтэй 20-30 жилд дахин сэргэлт хийж байх ёстой. Ирж яваа, одоо болж буй нөхцөл дээр үндэслэн 20, 30 жилийн өмнө хийсэн өөрчлөлт үр ашигтай байна уу, үгүй юу гэдгийг сэргээж харж байх ёстой. 15-20 жил тутам улс оронд үе солигдож байдаг. Хүн төрөлхтний түүх угаасаа үе хоорондын зөрчил байдаг. Энэ зөрчил ч Үндсэн хуульд нөлөөлдөг.

Гэхдээ нэг нам дангаар засаг барьсан, ингэж авлигажсан, хулгай луйвраар хэлхэлдсэн газар хуулийг ч аймшигтайгаар хулгайлж байгааг бүгд мэдэж байгаа. Тиймээс Үндсэн хуулиа олон нийтийн хяналт дор хийхгүй л бол юуг ч хулгайлж мэднэ. Ийм болгоомжлол бий. Одоогийн нөхцөлд Үндсэн хуульд жижиг засвар хийнэ үү гэхээс бүхэлд нь шинэчлүүлж болохгүй, эд нараар. Түүнээс биш Монгол Улсын Үндсэн хуулиар дур мэдэн тоглох эрхийг олгож болохгүй байх.

-УИХ-ын гишүүдийн тоог нэмнэ гээд байгаа тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Өнөөдөр сонсогдож байгаа үг биш. Одоогоос 20 жилийн өмнө л яригдаж байсан тоонууд. Ардчилал хоёр зүйлд эмзэг байдаг. Нэг дэх нь, төлөөлж буй хүмүүсийн тоо цөөн байх тусам хэдхэн тохироогоор ардчилал нурж унах аюултай. Дарангуйлал тогтчих гээд байдаг. Хоёр дахь нь ардчилал нэрийн дор хэт олон хүнд эрх мэдэл өгч, тархаан байршуулах нь зөв шийдвэр гарахгүй байх байдалд хүргэх эрсдэлтэй.

Тиймээс дэлхийн улс орнуудыг парламентын гишүүдийн тооны судалгааг харж байхад хамгийн багадаа 100-150 байх жишээтэй. Түүнээс багадчихвал төлөөллийн ардчилал чинь ажиллахгүй шүү гэдэг зарчим. 500-гаас ихэдчихвэл ардчилал өөрөө үр ашиггүй болох юм байна гэдэг харьцаа бий. Гурван сая монгол хүнтэй манай улсын хувьд төлөөллийн 100-150 хүнтэй болгохыг шийдэх ёстой алхмуудын нэг. Ингэж шийдвэрлэхэд хоёр том хүчин зүйл нөлөөлнө.

-Ямар хоёр хүчин зүйл нөлөөлөх вэ?

-Дотоод болон гадаад хүчин зүйлс гэж бий. Бид хоёр том хөрштэй. Ийм үед гаднын дарамж, шахалт хүчтэй байдаг. Үүнийг шингээж авахын тулд бидэнд парламентын засаглал хэрэгтэй. Парламентын засаглал нь дотроо цөөн хэдэн хүний гар хөл болчхоогүй, шахалтыг жигд тарааж авах хэмжээний олон намын төлөөлөл байх. Хоёрт, хэт цөөн давжаа парламентыг мөнгөтэй хэсэг нь худалдаад авчхаж байна.

Саяын Засгийн газар байгуулагдсан шалтгаан ч гэсэн ердөө тэр шүү дээ. 2019 онд "давхар дээл муухай" гэж хашгичиж Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт хийсэн. Гэтэл хоёрхон жилийн дараа "бид давхар дээл нөмрөхгүй бол болохоо байлаа. Тэгэхгүй бол мөнгөнөөс хол байна гэж байхгүй юм байна" гээд ҮХЦ-тэй нийлж Үндсэн хуулиа хулгайлах замаар хийж байгаа байхгүй юу. Тэгэхээр хэт давжаа парламент цөөн тооны томилгоо хийдэг, мөнгө зардаг хүмүүсийн халаас руу шууд урсан орж байна.

100-150 гишүүнтэй парламентын 20 хүнийг нь сайд болголоо ч цаана нь 100-130 хүн "уучлаарай бид чамайг хянана" гээд л сууж байх бололцоотой юм. Тэгэхээр давжаа парламент Засгийн газрын хуулийн хэлтэс шиг л жижгэрч, халаас руу нь орчихлоо шүү дээ.

-ҮХНӨ-ийн талаар эрх баригч намтай ярилцсан зүйл байхгүй-

-Сөрөг хүчний хувьд ҮХНӨ-ийх асуудлаар эрх баригч намтай ярилцсан зүйл бий юу?

-Ярьсан зүйл байхгүй. ҮХНӨ-тэй холбоотой цаас одоо ч алга байна. Цаасан дээл буулгасан шийдэлгүй мөртөө, ингэж өөрчилбөл яах вэ гэсэн тандалт явж байгаа. Шийдвэрийг ингэж гаргаж болохгүй. Бодит санал, пактууд гаргаж ирээд түүнийгээ тойрч ярих учиртай. Сайн дурын байдлаар холион бантан хутгаж болохгүй шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 3, 2023 11:09

ZA CHI HUTS

Зочин
Зочин
3 сар 3, 2023 13:15

Арын ха�##�гаар тарьсан будаа офшорт очлоо, нам дагаагүй мань улны нэр зүүлээ дээ

Зочин
Зочин
3 сар 3, 2023 13:39

ЯМАР Ч ХҮМҮҮС БИЕ ЗАСЧИХААД ШУУД ӨМДӨӨ ТАТДАГГҮЙ АРЧИЖ ЦЭВЭРЛЭДЭГ ШҮҮ ТЭР Ч БАЙТУГАЙ НУУЦ АМРАГ Ч ЮМ УУ? НӨХӨРТӨӨ ХУСУУЛСАН ХҮҮХНҮҮД ЦЭМБИЙТЭЛ УГААЖ ӨДӨР ТУТАМ ХАВЧУУЛДАГ БАЙГАА ШҮҮ.ҮҮНТЭЙФ АГААР НЭГЭН ЭНЭ ПАРЛАМЕНТ ҮМХИЙ БУЗАР ҮНЭРЭЭ АРИЛГАЖ УС ЦАСАНД ОРООД АРИУТГАГДАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА АРГААН БАРААД ХОЁР СҮВЭЭР ЖИШЭЭ ТАТЛАА УУЧЛААРАЙ

mongol
mongol
3 сар 3, 2023 14:14

ene balai ps#aa odoo yu ve

Зочин
Зочин
3 сар 3, 2023 16:21

Үндсэн хуулиа шинчлэх өөрчлөхдөө энэ мэт мэр эгжлийн хуульчид, хууль судлаачдын сан�##�ыг нягт харг�##�зах учиртай шүү !

ZOCHIN
ZOCHIN
3 сар 3, 2023 18:21

DEMJIJ BNA... ERUUL SETGEHUI L HEREGTEI...

Зочин
Зочин
3 сар 4, 2023 00:18

Самура бонд гаргаж Хөгжлийн банкаар Батбаяр тоглож байх үeд өөрөө засагт сөйд хийгээд кноп дараад сууж байсан гар байж одоо худ царайлаад

Иргэн
Иргэн
3 сар 4, 2023 17:00

Х.Тэмүүжин та нүүр номоороо ч гэсэн улс төрийн нөхцөл байд�##�д дүн шинжилгээ хийж ард түмэнд үнэн зөв ойлголт мэдээллийг өгч байв�##� сайн байна шүү. Сөрөг хүчингүй, монголоо гэсэн сэтгэлгүй улс төрчид ямар ч шийдвэр гаргаж болохоор болжээ.

Иргэн
Иргэн
3 сар 7, 2023 23:48

Х.Тэмүүжинг дэмждэг

Холбоотой мэдээ

Back to top button