НИЙГЭМНийгэм мэдээ

БХЯ: Оюутан цэргийг орон нутагт авахгүй, зөвхөн нийслэлд авна

Батлан хамгаалахын яамнаас Оюутан цэрэг хөтөлбөрийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Оюутан цэрэг хөтөлбөрийн бүртгэлийг цахим хэлбэрээр И-Монголиа системээр явуулах юм байна. Бүртгэл гуравдугаар сарын 6-10-ны 17.30 цагийн хооронд үргэлжлэх ажээ.

Бүртгэлийг хийж дууссаны дараа 14-ны өдрөөс эхэлж шаардлага хангасан оюутнуудыг шалгаруулах бөгөөд шалгарсан нь сургуулийн харьяа дүүргийн штабад өөрийн биеэр очиж бүртгэлээ баталгаажуулах аж.

Улмаар гуравдугаар сарын 20-ны өдрөөс эрүүл мэндийн үзлэгийг эхлүүлнэ. Эрүүл мэндээр тэнцсэн оюутнууд биеийн тамирын шалгалт өгөх аж. Эдгээрт тэнцсэн оюутнууд оюутан цэргийн онолын сургалтад хамрагдах ажээ.

Онолын сургалтыг оюутнуудын хичээлд нөлөөлөхгүй байдлаар буюу бямба, ням гарагуудад зохион байгуулдаг байна. Зургаадугаар сарын 10-наас эхэлж хээрийн дадлагаа хийх ажээ.

Өнөөдрийн байдлаар нэгдүгээр дамжаанд суралцаж буй 8247 эрэгтэй оюутан байгаа ажээ. Үүнээс 2.8-аас дээш голчтой 4887 оюутан байгаа ажээ.

Оюутан цэрэгт элсэх шаардлагад,

  • Нийслэлийн их дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан
  • Сурлагын голч дүн 2.8
  • 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөр 18 нас хүрсэн
  • Эрүүл мэндийн даатгалыг төлсөн оюутан И-Монголиа системээр бүртгүүлэх боломжтой аж.

И-Монголиа системээр гурван хэлбэрээр бүртгэл хийх юм байна. Нэгдүгээрт, гар утасны аппликейшн, хоёрдугаарт, веб сайт, гуравдугаарт, төрийн үйлчилгээний операторын ажилтнаар дамжуулж бүртгэлийг хүлээж авах ажээ.

Боловсрол мэдээллийн төвөөс И-Монголиа руу явуулсан оюутнуудын мэдээллийг үндэслэж, Батлан хамгаалах яам руу шаардлага хангасан оюутнуудын жагсаалтыг явуулдаг байна.

Оюутан цэргийн тоо нь тухайн жилийн төсвөөс хамаардаг байна. Өнгөрсөн жил 300 гаруй сая төгрөгөөр 400 оюутан авч байжээ. Энэ жилийн хувьд 200 гаруй сая төгрөгийн төсөвтэй байгаа бөгөөд 200 оюутан авах ажээ. Нэг оюутан цэрэгт 1.5 сая төгрөгийн төсөв ногддог байна.

Энэ жилийн хувьд зөвхөн нийслэлд оюутан цэрэг авах ажээ. Цөөн тооны оюутан хамрагдах боломжтой болж буй нь ийм шийдвэр гаргах шалтгаан болсон аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 4, 2023 09:18

ҮХЦ юу бодож байна.Эх орноо хамга�##�ах иргэн бүрийн үүрэг.Оюутан биш хүмүүс яах вэ? Монгол улсын иргэн бүр цэргийн �##�быг эрэгтэй 2, эмэгтэй 1 жил хааж байж хувь хүний хөгжил дээшилж хөгжил ирэх биш үү.

Холбоотой мэдээ

Back to top button