ФИФА улс болгон Пелегийн нэрэмжит цэнгэлдэхтэй болох уриалга гаргалаа

Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/-ны ерөнхийлөгч Жанни Инфантино гишүүн улсуудадаа хандаж, нэг цэнгэлдэхээ Пелегийн нэрэмжит болгохыг уриалжээ. Тэрбээр уриалгаа “Сантос” багийн цэнгэлдэхэд, хөлбөмбөгч агсантай салах ёс хийх үедээ гаргасан байна.
“Энэ мөчид надад их олон юм бодогдож байна. Нэг талаар маш гунигтай байна. Гэхдээ түүний бидэнд бэлэглэсэн баяр хөөрийг бодохоор өөрийн эрхгүй инээмсэглэж байх юм. Бид, Олон улдсын хөлбөмбөгийн холбоо хөлбөмбөгтэй холбоотой бүгдэд хандаж, нэг минут чимээгүй зогсон хүндэтгэл үзүүлэхийг хүсэж байна.

Түүнээс гадна, ирээдүй хойч маань бшгд хөлбөмбөгийн хааныг мэдэж байх ёстой гэдэг үндэслэлээр, улс орнууд хаандаа хүндэтгэл үзүүлж, дор хаяж нэг цэнгэлдэхийг түүний нэрэмжит болгохыг уриалъя” гэж Ж.Инфантино өгүүлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.