УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Захиргааны хэргийн анхан шатны шүүх С.Эрдэнийн гомдлыг тоосонгүй

“АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэж” Улсын дээд шүүх /УДШ/-ийн нийт шүүгчдийн хурлаас тогтоол гарсан билээ.
Үүнтэй холбогдуулан өнгөрөгч долоо хоногт С.Эрдэнэ Л.Гантөмөрийг бүртгэсэн УДШ-ийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан билээ.С.Эрдэнэ тус гомдлынхоо хариуцагчаар УДШ-ийг татсан аж.
Тэгвэл өчигдөр /2023.03.06/ “С.Эрдэнийн гомдлын дагуу хэрэг үүсгэх” эсэх шүүгчийн захирамж гарах сүүлчийн өдөр бөгөөд шийдвэрээ гаргажээ.
Тодруулбал, “Захиргааны хэргийн нэр бүхий шүүгч С.Эрдэнийн гомдлыг хүлээж авч, танилцаад хэрэг үүсгэхээс татгалзан шийдвэрлэж, “татгалзсан захирамж” гаргасан гэх мэдээлэл байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ эрдэнэ одоо больчихож болдоггүй юм байхдаа
Шоронд шаахаасаа айгаад чацгаа савируулж яваа Эрдэнэд туслах хүн �##�га уу ? Боловсролгүй амьтан болохоороо МАН-ын түр зуурын "ивээл"-ийг үүрдийн гэж ойлгоод байсан байгаа юм, хөөрхий.