Нийгмийн

С:Чинзориг: 17 хүртэлх насны бүх хүүхдийн шүдийг ломбодож, фтор түрхэнэ

Засгийн газрын 2023.03.07-ны өдрийн хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг энэ үеэр 17 хүртэлх насны хүүхдүүдийн шүдэнд фторт түрхлэг түрхэнэ гэдгийг мэдээлсэн юм.

Тэрбээр "Эрт илрүүлэг, урьдчилсан үзлэг, шинжилгээнд нийт 860 мянган хүн хамрагдсан байна. Үүнээс 18-аас дээш насны иргэд 30 хувийг нь эзэлж байгаа юм. Насанд хүрэгчдийн дунд хоол боловсруулах, амьсгалын зам, зүрх судасны, бодисын солилцооны өвчин зонхилж байна. Нийт иргэдийн дунд илэрсэн өвчин эмгэгийн 85.6 хувийг дээрх өвчлөлүүд эзэлж байна.

0-17 насны үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн дунд 86 хувь нь шүдний өвчлөлтэй байна. Үүний 83 хувь нь 6-17 насны хүүхдүүдийн дунд шүдний өвчлөлтэй байгаа нь судалгаанаас тооцсон. 65-аас дээш насны иргэдийн дунд шүдний өвчлөл 90-өөс дээш хувийг нь эзэлж байгаа. Судалгаанд хамрагдсан жирэмсэн эхчүүдийн дунд ч уг өвчлөл өндөр байна" гэв.

Тиймээс насанд хүрэгчдийн дунд тэргүүлж буй өвчлөлүүдийг бууруулахад энэ жил онцгой анхаарч ажиллах юм байна.

Мөн улсын хэмжээнд 10 мянган хүнд ногдох шүдний эмчийн тоогоор манай улс дээгүүр жагсдагч орон нутгийг хүртээмжгүй байгааг дурдав.

Тодруулбал, шүдний 680 эмнэлэг, кабинет байгаагаас 127 нь төрийн өмчийнх, үлдсэн нь хувийн хэвшлийнх ажээ. Нийт хүн амын 50 хувь нь шүдний үйлчилгээ авч чадахгүй байгаа аж. Учир нь 330 сумын 30 нь шүдний эмч хийгээд тоног төхөөрөмжтэй ажээ.

Хүүхдийн шүд цооролтын гол шалтгаан нь чихэрлэг бүтээгдэхүүн, ундаа голлох шалтгаан болж буйг ДЭМБ-аас мэдээлснийг дурдав. Улмаар Ерөнхий сайд салбарын сайдтай уулзаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодлогод өөрчлөлт оруулах чиглэл өгсөн байна.

Хүүхдийн шүдний цооролт өндөр байгаа тул сумын анхан шатны эмнэлгүүдэд шүдний тусламж үйлчилгээ үзүүлэх, эмнэлэг, техник, хүний нөөцөөр хангах ажлыг зохион байгуулах ажээ. Мөн хүүхэд бүрд фторт түрхлэг түрхэхийг энэ үеэр салбарын сайд онцлов. Үүнд шаардлагатай санхүүжилтийг эмнэлгийн даатгалын сангаас гаргах ажээ.

С.Чинзориг "Хүүхдүүдийн дунд шүд цооролт өндөр байгаа тул 2024 оноос эхэлж "Шүд" төсөл хэрэгжүүлж, иргэдийн амны хөндийн эрүүл аюулгүй байдлыг хангаж, ажиллахад чиглэнэ. Эмнэлгийн бодлого үйлчилгээг өөрчилнө. Үүний тулд Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг анх удаа Засгийн газарт өргөн барихаар болсон. Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх бодлого боловсруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хүн бүрд сурталчилна.

Хоёрдугаарт, улирлын шинж чанартай томуу, томуу төст өвчний ор хүрэлцээгүй байгаа. Тиймээс бүх төрлийн томуугийн үед орны хүрэлцээ шаардлагыг нэмэх чиглэл авсан.

Гуравдугаарт, хавдрын өвчлөл нэмэгдэж, нас барж буй иргэдийн тоо өсөж байна. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах шаардлагатай 67 хүн байгаа ажээ. Амьд донор бэлэн бөгөөд дараагийн шинжилгээгээ хүлээж буй 30 гаруй хүн байгаа. Орны хүртээмж болон хагалгааны өрөөнөөс шалтгаалж багадаа хоёр жил хүлээх асуудал үүсэж байна. Шаардлагатай иргэдийн байр савны хүртээмжийг нэмэгдүүлэх, тоног төхөрөөмжийг нэмэх шаардлагатай байгаа" гэлээ.

Тиймээс авлига албан тушаалын улмаас улсад хураагдсан хөрөнгийг эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, хавдрын өвчлөлийг бууруулж, эрхтэн шилжүүлэх шаардлагатай, эмнэлэгт хэрэгцээтэй тоног төхөөрмжийг худалдан авах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг бэлдэхийг үүрэг болгосон байна.

Манай улсад эмчилж чадахгүй 26 төрлийн өвчин байгаа ажээ. Дотоодод эмчилж чадахгүй байгаа өвчний эмнэл зүйн асуудлыг шийдвэрлэх орчин үеийн технологийг Эрүүл мэндийг дэмжих сангаас бодлого боловсруулна гэдгээ ч энэ үеэр мэдээлсэн.

Мөн эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо бүхнийг хамрахаас илүүтэй бүлэглэн зорилтот хүмүүст чиглүүлж, хүрч ажиллах ажээ. Үлдсэн иргэдийг 2023, 2024 онд хамруулж дуусгах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Малчин
Малчин

Хөрсөн дээрээ буугаарай. Фтор түрхэх нь өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч буй хэрэг. Тэр шүдний па�##�ан чинь түрхүүлж биш, өөрөө био синтезээр бий болдог зүйл.

Зочин
Зочин

Дээр байгаа хүмүүс эрүүлүү

Эрдэнэ
Эрдэнэ

Мөнгө угаахаа боль

Зочин
Зочин

Бүдийг нь, айн? Эрүүл шүдтэйг нь ч бас ломбодно. Эрх баригч намын соци�##�ист ахуй сэрж, комунист зөн амилжээ. Бүгдийг нь соци�##�измын үеийнх шигээ хавтгайруулан тэгшитгэнэ. Жаахан байзнаж байгаад иргэдээ бүгдийг нь нэг маягаар сэтгэдэг болгохын тулд үнэтэй мэс зас�##� хийж Теслагийн туршилтыг нэвтрүүлнэ.

Эмчиргэниргэн
Эмчиргэниргэн

Фторт түрхлэг эрүүл шүдэнд түүх энэ.гэтэл өвчлөлтэй 7оос 8шүдийг орхиод хаях юм уу?нэгэнт амны хөндийг үзэж бгаа бол Фторт түрлэг түрхээд өвчлөлтэй шүдийг эмчлэхэд явсан дээр биш үү?олон явуулах ажил сургууль түгжрэлд хэцүү бхаар юм.энэ олон хувийн эмнэлэг даатг�##�аар улсын эмнэлэгт үзүүлэх мөнгөөр адилхан үзээд эмчлэхэд явб�##� хүндээ.эмнэлэгтээ ч хэрэгтэй.улсын эмнэлэг 1шүд эмчилдэг ш тэ.туршлага.олон жил үйл ажиллагаа явуулж бгаа эмнэлэгт шууд эрхийг олгоод эрүүлжүүлэлтйг эргэж тооцоод явахад юу болохгүй бна вэ?эмсайдаа?

Холбоотой мэдээ

Back to top button