Top StoriesСурвалжилга, Нийтлэл

Эмч нар: Фторыг 3-4 сар тутамд түрхвэл үр дүн гарна, нэг удаад нэмэргүй

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл хийхдээ “0-17 насны бүх хүүхдэд шүд цоорлоос хамгаалах фторт түрхлэг түрхэнэ. Энэ ажилд 5 тэрбум төгрөг шаардлагатай. Санхүүжилтийг ЭМД-ын сангаас хариуцна” гэж хэлсэн. 2021 оны статистикаар Монгол улсад 0-17 насны нийт 1,229,620 хүүхэд байна гэж бүртгэсэн.  Үүнийг хар аргаар тооцоолж үзвэл, ойролцоогоор нэг хүүхдийн шүдэнд 4 мянган төгрөгөөр фтор түрхэх болж байна. 

Гэвч мэргэжлийн эмч нар “Энэ бол бодит байдал дээр байх боломжгүй зүйл, ер нь Эрүүл шүд хөтөлбөр өмнө нь ч маш бага мөнгийг иргэдэд төлөвлөж байсан. Эргүүлээд энэ ажил нь ямар ч үр дүнгүй ажил болж өнгөрдөг” гэдгийг хэлж байгаа. Иймд хэд хэдэн эх  сурвалж, мэргэжлийн эмч нартай холбогдож дараах мэдээллүүдийг авсан юм. 

Тодотгол: Тэд салбартаа удаан жил ажилласан туршлагатай эмч нар хэдий ч өмнө нь давтагдаж байсан удаатай энэ асуудалд нээлттэй байр суурь илэрхийлэх боломжгүйгээ учирласан. Иймд нэрийг нь нууцлан хүргэж байна.

Эх сурвалж нэг: “Нэг удаа фтор түрхээд шүд цоорохоо болихгүй”

-Фтор түрхлэг нь шүд цоорлоос сэргийлэх оновчтой арга мөн үү?

-Сэргийлэх боломжтой. Гэхдээ 3-4 сар тутамд мэргэжлийн эмчийн хяналт доор түрхүүлээд явах шаардлагатай. Ер нь эцэг, эхчүүд шүд цоорох гол шалтгаан болох амны хөндийн ариун цэврийн асуудлыг анхнаас нь хангаад явбал шүд цоорохоос маш сайн сэргийлнэ. 

-Танай эмнэлэгт фторыг хэд төгрөгөөр түрхдэг вэ?

-45 мянган төгрөг гэдэг. Энэ дотроо сайн чанарын түрхлэг, багаж хэрэгсэл, эмчийн үзлэгийн цалин бүгд багтсан байгаа. 

-Улсын хэмжээнд 0-17 настай хүүхдүүдийн шүдэнд фтор түрхэж шүд цоорлоос сэргийлнэ гэлээ. Хар аргаар тооцоолоход нэг хүүхдэд 4 мянган төгрөгийн фтор ноогдож байна. Энэ боломжтой болов уу?

-Ямар ч боломж байхгүй. Хамгийн хямд фторыг авсан ч боломжгүй. 

-Нэг удаагийн түрхлэг нь цоорлоос хэр удаан сэргийлэх вэ?

-Тийм ч удаан биш. 3-4 сар тутамд түрхүүлээд явах хэрэгтэй. Нэг удаа түрхээд хаях бол ямар ч ашиггүй. 

-Энэ удаагийн “Эрүүл шүд” хөтөлбөрийг хэр үр дүнтэй байна гэж бодож байна вэ?

-Эцсийн үр дүнг хар байж л мэдэх боломжтой шүү дээ. Гэхдээ бага төсвөөр аргалсан зүйл хийх нь яав ч оновчтой биш нэгэнт үүссэн асуудлыг сууриас нь эхэлж шийдэх хэрэгтэй.

Дээрх ярилцлагаас харахад нэг л удаа түрхээд орхих бол фтор түрхлэгийг хүүхдийн шүдэнд түрхэх шаардлагагүй аж. Ер нь 2018 оноос хойш “Эрүүл шүд Эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжсэн ч эрүүл шүдтэй хүүхэд цөөхөн хэвээр. Хөтөлбөр хэрэгжсэнээс хойших статистикийг харвал, нийт хүүхдүүдийн 85 хувь нь амны хөндийн эрүүл мэндийн асуудалтай байгаа юм.

Хэрэв нэгэнт л түрхэхээр шийдсэн бол олон удаагийн давтамжтайгаар, чанартай фторыг сонгож төсвөө ахиухан батлах шаардлагатай гэдгийг эмч ярьж байна.

“Эрүүл шүд - Эрүүл хүүхэд” хэр үр дүнтэй байв?

2019 оноос “Эрүүл шүд - Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, 2020 оныг хүртэл нийт 128,651 хүүхдэд цоорлын эмчилгээ, 2,704 хүүхдэд сувгийн эмчилгээ үзүүлж, урьдчилан сэргийлэх, эрдэсжүүлэх түрхлэгийг 78,982 хүүхдэд түрхсэн байдаг. 

Гэсэн ч хангалттай үр дүнд хүрээгүй ба хамтран ажилсан эмч нарт хохиролтой байжээ. Хэт бага төсвөөр олон хүүхдэд эмчилгээ хийх нь хөрөнгө мөнгөний тал дээр, үр дүнгийн тал дээр ч ашиггүй байсныг хэлж байгаа юм. 

Улмаар 2021 онд тус хөтөлбөр санхүүжилтгүйн улмаас зогсожээ.

Эх сурвалж хоёр: “Нэг хүнд 60 мянган төгрөгийн эмчилгээ хийх боломжгүйг бүгд мэдэж байсан ч төсвөө баталсан”

-Танай эмнэлэг энэхүү хөтөлбөрт хэдэн удаа хамтарч ажиллсан бэ?

-Нийгмийн хариуцлагын хүрээнд нэг удаа хамтарч ажилласан. 

-Хөтөлбөр хэр үр дүнтэй байсан бэ?

-Хэрэгтэй хүндээ хүрч чадсан байх гэж боддог. Гэхдээ урьдчилан сэргийлэх тал дээр ямар ч үр дүн үзүүлж чадаагүй. Төсөв нь ч маш бага байсан. 

-Нэг хүүхдэд хэдэн төгрөгийн эмчилгээ хийсэн бэ?

-Нэг хүүхдэд 60 мянган төгрөгийн эмчилгээ хийсэн. Энэ бол маш бага үнийн дүн. Ийм мөнгөөр шаардлагатай, чанартай материалаар эмчилгээ хийхэд хэцүү шүү дээ. 

Монголын Шүдний Холбооныхон бага мөнгө гэдгийг мэдэж байсан ч энэ хэвээр нь баталсан. Тэнд ажиллаж байгаа эмч цалин, мөнгөгүй ажиллана гэж байхгүй. Тэгэхээр бидний хувьд хохирол ихтэй байсан. 

-Энэ удаагийн "Эрүүл шүд" хөтөлбөр хэр үр дүнтэй болно гэж бодож байна?

-Монголчууд амны хөндийн эрүүл мэндийн мэдлэг муутай байгаа. Нэгэнт л ийм байгааг мэдсээр байж дахиад л үр ашиггүй ажил хийх гэж байна. Ахиухан мөнгө зарцуулж чадахгүй юм чинь бүр сууриас нь эхэлж мэдлэг олгох хэрэгтэй. Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд дээр очоод, ядаж амаа яаж зөв угаахыг заадаг байвал илүү үр дүнтэй байх.


Тэмдэглэл: 2019 онд хэрэгжүүлсэн "Эрүүл шүд" хөтөлбөр алдаа дутагдал их, үр дүн муу байсныг эмч нар хэлж байна. Үүний шалтгаан нь нэгдүгээрт дутуу төсөв аж. Энэ удаагийн "Шүд" хөтөлбөрт ч ийм хэмжээний мөнгийг төсөвлөвөл фторт түрхлэг чанаргүйн дээр урт хугацаанд үр дүнтэй, асуудлыг сууриар нь шийдэхэд дэм болсон алхам болж чадахгүйг эмч нар ийн хэлж байна.

А.СОРА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-13 10:13

Худлаа гарууд матери�##�лаг байдлаар мөнгө угаах гээд 5000 төгрөгийн фтор гэж юу байдгийн бэ?

Зочин
Зочин
2023-03-13 10:19

Хувийн эмнэлэгт 40,000 төгрөгөөр түрхдэг. Гэтэл энэ хэд нэг хүүхдийн 5к чихшиг арай ч дээ. Тэнэг хүмүүс м�##�лаж байгаа бишдээ

Стар
Стар
2023-03-13 10:47

Болиочдээ. Хэдэн ядуу мэдлэггүй иргэдээ ингэж хуурах гэждээ. Тийм их мөнгө үрмээр байгаа юм бол. Цэцэрлэгийн насныхандаа сург�##�т хичээл заах боловсон хүчин матери�##� ц�##�инг нь бэлдээд тэгээд үр дүн гаргаачээ

ЗочинХэн
ЗочинХэн
2023-03-13 11:10

Цэвэрхэн аргаар тоглолт хийгээд ай

Зочин
Зочин
2023-03-13 11:19

Б�##�иар юмаа. 3 4 сард түрхэж үр дүр гаргадаг юмыг нэг түрхээд арг�##�аад өнгөрөх гээд байхын

Зочин
Зочин
2023-03-13 11:25

Фтор гэж юу байдгийг мэддэггүй ард иргэддээ шахаа хийх гээд байдаг

Зочин
Зочин
2023-03-13 11:32

Попорхиймаа. Арай ч дээ

Зочин
Зочин
2023-03-14 10:12

Буйлны үрэвсэл гэж бас нэг гамшиг байна аа. Түүндээ арга хэмжээ авах хэрэгтэйн биш үү.

Холбоотой мэдээ

Back to top button