ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн уул уурхай
Литийн нийлүүлэлтийн гол тоглогч Хятад улс болно

Дэлхий нийтээр шатах түлшнээс татгалзаж байгаа энэ цаг үед литийн нийлүүлэлтэд хөгжингүй орнууд өрсөлдөж буй. Тэгвэл энэ талбарт БНХАУ хамгийн том тоглогчдын нэг болох зорилтыг тавьсан.
Тус улсын хувьд ч энэхүү хүчин чармайлт нь тун удахгүй илэрнэ хэмээж буй. Тодруулбал, 2025 он гэхэд дэлхийн литийн нийт нийлүүлэлтийн гуравны нэгийг тус улс дангаар хангах ажээ.
Ингэснээр БНХАУ-ын компаниудын эзэмшдэг уурхайнуудын гарц 705 мянган тонн болох аж. Энэ нь 2022 онтой харьцуулахад 3.6 дахин өссөн нийлүүлэлт болох юм.
Ийн тооцоолж үзвэл литийн нийт нийлүүлэлтэд эзлэх жин 24-өөс 32 хувь болж өсөх төлөвтэй байна.
Дэлхий даяар цахилгаан машиныг илүүд үзэж, түүнийг үйлдвэрлэхэд литийн эрэлт ихсэх тул БНХАУ-ын цаашдын томоохон төсөлт хөтөлбөрүүд литийн ордууд руу чиглэж байгаа юм. Улмаар Бээжингээс литийн ордууддаа тавих хяналтыг чангаруулаад зогсохгүй Жяньши муж дахь зөвшөөрөлгүй лепидолитийн олборлолтыг зогсоогоод байгаа.
БНХАУ-ын литийн гарцын өсөлтөд лепидолитоос гарган авах материалын хэмжээ ихээхэн нөлөөлөх төлөвтэй байгааг тус улсын хэвлэлүүд онцолж буй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
литий,цирконий гэх мэт газрын ховор элементийн хайгуул хийх хэрэгтэй болжээ.айлын өвөлжөөгч нүүлгэх шаардлага гарна