Гадаад мэдээГео-ТоймДЭЛХИЙ

Хятадын заналхийлэл ба Тайванийн байлдааны шинэ дрон

Тайванийн төрийн өмчит цэргийн зэвсэг үйлдвэрлэгч компани байлдааны шинэ дроноо танилцуулсан юм. БНХАУ-ын заналхийллийн эсрэг тус улсын баримталж буй бодлогуудын хүрээнд ийн батлан хамгаалах салбараа хөгжүүлж байгаа ажээ.

Тайванийн зэвсэг үйлдвэрлэгч компани найман төрлийн дрон бүтээснээс тавыг нь олон нийтэд танилцуулж буй нь энэ юм. Эдгээр нь байлдааны болон ажиглалтын төрлийнх ажээ. Дэлхий даяар дайны шинэ чиг хандлага болох дроныг ихээр ашиглаж буй тул тус улс ч дайны тэгш бус байдлыг арилгахын тулд энэ төрлийн салбараа хөгжүүлж байгаа гэдгийг Нисэхийн системийн судалгааны хэлтсийн захирал Эрик Чи хэвлэлд ярьсан юм.

Хятадын Коммунист удирдлагууд 23.5 сая хүн амтай, арлын ардчилсан улс болох Тайванийг хяналтдаа байлгаж чадахгүй байгаа тул хүч хэрэглэх магадлалтай хэмээн олон улсын гео-шинжээчид үзэж байгаа. Тиймдээ ч Тайванийн талаас хоргодох байрны тоог нэмж, батлан хамгаалахын салбараа хөгжүүлж байгаа юм.

БНХАУ-ын талаас Тайванийн хоолойн дундах шугамаар нисэх онгоц, тэнгисийн цэргийн хөлгүүдийг тогтмол илгээж, цэргийн дарамт шахалтыг үзүүлж буй. Тиймээс Тайвань улс батлан хамгаалахын салбараа хүчирхэгжүүлж буй Хятадын эсрэг зогсохын тулд АНУ-ын зэвсгээс ихээхэн хамааралтай болж буй.

Жишээлбэл, Байден энэ сарын эхээр Тайваньд F-16 сөнөөгч онгоцны пуужинг багтаасан 619 сая ам.долларын зэвсэг худалдахыг зөвшөөрсөн байдаг. Харин Тайванийн зүгээс хямд зөөврийн зэвсгийн системийг онцолж, илүүтэй үзэж байгаа юм.

Ши Жиньпин гурав дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа парламентад хэлсэн анхны илтгэлдээ үндэсний аюулгүй байдлаа бэхжүүлж, армиа "Их ган хэрэм" болгоно гэх амлалтыг өгсөн юм. Тэрбээр эл бодлогоо оны өмнө хэрэгжүүлж байсан бол энэ удаад бататгасан хэрэг.

Харин Тайвань улсын хувьд өнгөрсөн аравдугаар сард батлан хамгаалахын салбарын зардлаа жил бүр 13.9 хувиар нэмэгдүүлэхээ мэдэгдсэн юм. Мөн эрэгтэйчүүдийн цэрэгт татагдах хугацааг 2024 оноос эхлэн дөрвөн сараас нэг жил болгон сунгах билээ.

Хэдийгээр БНХАУ-ын талаас Тайваньд дарамт шахалт үзүүлж буй хэдий ч ойрын хугацаанд тус хоёр улсын харилцаа хэрхэх бол гэдэг нь олон улсын шинжээчдийн дунд хүлээлт үүсгэж буй. Нөгөө талаараа Тайванийн бодлогыг АНУ дэмжиж буй нь Азид Орос-Украины мөргөлдөөний дараагийн хэсэг үргэлжлэх эрсдэл болох вий гэх болгоомж ч байгаа билээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тогтох
Тогтох
2023-03-16 15:02

АНУ хаана мууд##цуулж болох улс байна тэнд чулуу шидэж зэвсгээ найма##ж ЭЗ-аа сайжруулж байх юмаа хамгийн гол нь өөрсдийнх нь яриад өмөөрөөд байгаа юм шиг нь биш ард нь гэмгүй ард иргэдийн амь үрэгдэж улс орон сүйрч байгаа гэж хардаг шүү

Зочин
Зочин
2023-03-16 19:36

Хятад хэзээ ч супер гүрэн болохгүй

Зочин
Зочин
2023-03-16 22:20
Reply to  Зочин

Болчихсоон ##ь хэдийн.

Уншигч
Уншигч
2023-03-16 21:45

Хятад оросын түрэмгийлэлд Америк л хариуг нь өгч, санаархлыг нь зогсоохгүй бол өөр ямар улс зогсоох юм бэ. Дэлхийн тэнцвэржүүлэгч агуу супер гүрэн бол америк юм.

С.Төмөр
С.Төмөр
2023-03-17 01:42

Мао зүси, ХКН-ын Улаан арми нь генер##исимус Чан Ка Шигийн Гоминданы армийг 1949 онд ялснаар үндэстний үзэлтнүүдийн үлдэгдэл нь Тайвань ар##д зугтаж төвхнөсөн. Тайвань бол яах аргагүй БНХАУ-ын с##шгүй хэсэг. Энд ч хятадууд л амьдардаг.Мао дарга Тайванийг хүчээр авах боломжтой байсан ч аваагүй. Ст##ин үүнийг дэмжээгүй учраас. Одоо зөвхөн Америкийн зэвсэгт хүчний дэмжлэгтэйгээр Тайвань ту####а оршин тогтнож бгаа.Тайвань Эх газрын Хятадтай гаа нийлэх нь цаг хугацааны л асууд##. АНУ БНХАУ энэ асуудлаар зөвшилцөөд л асууд## шийднэ. Үгүй бол БНХАУ хүчээр нутгаа нэгтгэнэ. Өөр сонголт байхгүй.

Холбоотой мэдээ

Back to top button