ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

10 жилд дундаж цалин 47 ам.доллараар буюу 168 мянган төгрөгөөр өсжээ

Монголбанкны ханшаар ам.долларын төгрөгтэй харьцах ханш 3527.53 төгрөгт хүрсэн. Оны эхэнд гэхэд л 3444.6 төгрөгтэй тэнцэж байв. Тэгэхээр он гарснаас хойш төгрөгийн ханш 2.4 хувиар сулраад буй.

Тэгвэл сүүлийн таван жилийн өдийд ам.долларын төгрөгтэй харьцах ханш хэд байсныг доор харуулъя. Нэг ам.доллар

  • 2022.03.21 - 2910.84
  • 2021.03.21 - 2849.52
  • 2020.03.21 - 2770.76
  • 2019.03.21 - 2631.25
  • 2018.03.21 - 2398.69 төгрөгтэй тус тус тэнцэж байжээ.

Ам.долларын төгрөгтэй харьцах өнөөдрийн ханшийг 2018 оны ханштай харьцуулахад 68 хувиар суларсан үзүүлэлттэй байгаа юм.

Төгрөгийн ханш суларч буй дүр зураглалыг сарын дундаж цалинтай холбонтооцоолж үзэхэд илүү сонирхолтой зураглал харагддаг. 2013 оны байдлаар ажиллагсдын дундаж цалин 631.7 мянган төгрөг буюу 448.6 ам.долларын цалинг бид сард авдаг байжээ. Тухайн үед ам.долларын ханш 1408.22 төгрөгтэй тэнцэж байв.

Харин өнөөдрийн байдлаар ажигллагсдын сарын дундаж цалин 1.75 сая төгрөгтэй тэнцэж буй. Өнөөдрийн ханшаар тооцоод үзвэл 496 ам.долларын цалинг бид авч байна.

Ингээд тооцоод үзвэл сүүлийн 10 жилийн хугацаанд бидний сард авч буй цалин ердөө 47.5 ам.доллароор нэмэгдсэн гэсэн үг. Энэ мөнгийг өнөөдрийн ханшаар төгрөг рүү шилжүүлбэл 167.6 мянган төгрөг болох юм.

Төгрөгийн ханшийн сулралын үр нөлөө ийн харагдаж буй. Товчхондоо эдийн засгийн зарчмаар сарын дундаж цалин өсөж буй хэдий ч ханшийн зөрүүнээс болж ийм дүр зургийг харуулж буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

АМАРБАЯСГАЛААН, СҮҮЛИЙН 10 ЖИЛД ЦАЛИН ХЭДЭН ДОЛЛАРААР ӨСЧ, ЮМНЫ ҮНЭ ХЭДЭН МЯНГА ДАХИН ӨССӨНИЙГ ХАРЬЦУУЛАХГҮЙ ЮМ УУ ХОВШ ОО АВИЛГАЧИД АА

Baagii
Baagii

Medrel hog too meddeg umuu ugui uu 47 Dolgor 1.1 saya togrog tei tentsuu umuu

Холбоотой мэдээ

Back to top button