Ши Жиньпиний ОХУ дахь айлчлал: Хоёр удирдагчийн чөлөөт уулзалтаар юу яригдав

БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай чөлөөт уулзалт хийлээ. Уулзалтын үеэр В.Путин Ши Жиньпинд хандаж, дэвшүүлэн тавьсан 12 зүйл бүхий “Украинд үүссэн хурц хямралыг зохицуулах төлөвлөгөө”-г судалж үзнэ гэж амласан байна.
-Албан ёсны яриа хэлэлцээр өнөөдөр эхэлнэ-
“Бид энхийн хэлэлцээр, үйл явцад үргэлж нээлттэй хандах болно” гэж тэрбээр өгүүлжээ. Хоёр удирдагч чөлөөт уулзалтын үеэр нэг нэгнээ “Хүндэт нөхөр” хэмээн нэрлэж байсан талаар ВВС мэдээндээ дурджээ.
БНХАУ Украины хямралыг зохицуулах 12 зүйлт төлөвлөгөөгөө өнгөрсөн сард танилцуулсан. АНУ өнгөрсөн баасан гарагт уг төлөвлөгөөг “Цаг хожих арга” гэж нэрлэсэн юм. Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энхийг тогтоох үйл явц ОХУ-ын шийдвэртэй алхамгүйгээр хэрэгжих боломжгүй, бусад арга хэмжээнүүд нь төөрөлдүүлэх арга төдий гэсэн утгатай мэдээлэл хийсэн. Түүнийхээр ОХУ-ын шийдвэртэй алхам гэдэг нь Украинаас цэргээ гаргах явдал аж.
БНХАУ-ын санал болгосон энхийн төлөвлөгөөнд ОХУ-ыг Украинаас цэргээ гаргах талаар байхгүй аж. Украины тал эхэлж болзол нөхцөл тавих талаар ч байхгүй. Харин “Бүх улсын ашиг сонирхлыг хүндэтгэж үзэх” гэсэн өгүүлбэр л байгаа гэж барууны хэвлэлүүд шүүмжилжээ.
Хоёр удирдагчийн чөлөөт уулзалтаар юу яригдав
Даваа гарагт Москвад ОХУ Ши Жиньпинийг гуулин хөгжимтэй томож, улмаар Кремльд В.Путинтай албан бус уулзалт зохион байгуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Уулзалтын үеэр В.Путин Ши мЖиньпинд асуудлын бодит байдлыг гүн гүнзгий учир шалтгаанаар нь ойлгож, энхийг тогтоох үйл хэрэгт хүчин чармайлт гаргаж байгаад нь талархал илэрхийлжээ. Асуудлыг өргөн хүрээтэй харж, “бүх улсын эрх ашгийг хамгаалах” талд байгааг үнэлж байгаагаа тэрбээр илэрхийлсэн байна. Хариуд нь Ши Жиньпин хүндэтгэж хүлээж авсанд нь талархаад “Таны хүчирхэг удирдлага дор ОХУ хөгжин дэвших тал дээр өндөр амжилт олжээ. Оросын ард түмэн таны үйл хэргийг ойлгож, 2024 оны сонгуульд тууштэй дэмжинэ гэдэгт итгэж байна” хэмээн магтжээ.
Хоёр удирдагч айлчлалын өмнө бичсэн нийтлэлдээ АНУ-ын бодлоготой тэмцэх тэмцлээ сулруулахгүй гэдгээ илэрхийлсэн юм.
Украины тал БНХАУ хэрвээ ОХУ-д зэвсэг нийлүүлбэл эзлэн түрэмгийлэгчдийн талд орсон хэрэг болно гэсэн байр суурийг илэрхийлж буй.
Хоёр талын аүшиг сонирхол, уулзалтаас хүсэж буй үр дүнгийн талаар бид өчигдөр мэдээлсэн. АНУ-ын “Chatham House” хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ю Це ОХУ-тай харилцаагаа сайжруулх замаар 4300 км үргэлжлэх хил хязгаараа түвшитгэх нь БНХАУ-ын бас нэгэн зорилго гэсэн байна.
Хоёр удирдагч мэндчилж жижүүрийн үг хэлсний дараа чөлөөт уулзалт нь хаалттай хэлбэрт шилжсэн. Улмаар дөрвөн цаг, хагас үргэлжилсэн гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Албан ёсны яриа хэлэлцээрүүд өнөөдөр эхэлнэ.
Энэ сэдвээр бичигдсэн өмнөх мэдээллийг: энд, энд, энд дарж уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХӨӨШ ЮУГАА ЯРЬЖ ТОХИРОЛЦОХ НЬ ҮХЭРНҮҮДЭД ЯМАР ХАМААТАЙ ЮМ ДУУГҮЙ Л ОЛДСОН ЖААХАН ӨВС ТЭЖЭЭЛЭЭ ГУДАРЧ БАЙГААД ХАВРЫН ХАВСАРГАНД ЧАДХИЙЖ НОХОЙ ШУВУУНЫ ХООЛ БОЛОХГҮЙГЭЭ БОДООЧ МУУГАА МЭДЭХГҮЙ БАС ИХ САНААТАЙ БОХИРДСОН ДОТООЖ ШИВЭРТЭЙ ОЙМСОО УГААЖ ЭХНЭР НӨХРӨӨ 15 УДАА ТАТВАГАНАТАЛ ДУР ТАВИУЛЧИХААД ХУЦААРАЙ ҮХЭРНҮҮДЭЭ ҮМБҮҮ ҮМБҮҮ ТЭНЭГҮҮД МОНГОЛЧУУД БҮГДЭЭРЭЭ ҮХЭРНҮҮД