Улс төрийн мэдээ

ЭТТ ХК-ийн БЭТ-ийн хугацааг сунгах бол ирэх сарын 16-наас өмнө ЗГ-т санал оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, шийдвэрээ гаргасан.

Шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийх үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

ЭТТ ХК-д онц дэглэм тогтоож, БЭТ томилсон зургаан сарын хугацаа ирэх дөрөвдүгээр сард дуусна. Энэ асуудлыг сэтгүүлч тодруулахад Д.Амарбаясгалан "Ерөнхий сайдын үүрэг чиглэлийн дагуу ЭТТ ХК-ийг хариуцлагажуулах ёстой. Гадаадын менежментийн багаар удирдуулах ажлыг судалж байна. ЭТТ ХК дээр олон улсын аудитын компани шалгарч, өнгөрсөн хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд нь аудит хийж буй.

Үүний үндсэн дээр дараагийн томоохон шийдэл гаргана. Энэ ажилд цаг хугацаа орох тул БЭТ-ийг цааш сунгах уу, дотооддоо нээлттэй сонгон шалгаруулалт явуулж захирал тавих уу гэдгийг судалж байна. Сунгах бол дөрөвдүгээр сарын 16-ны дотор саналаа танилцуулах ёстой байгаа. Сунгах тохиолдолд УИХ тогтоол гаргах ёстой" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button