ИНЕГ-ын сургалтын зээлийн асуудлыг АТГ шалгаж эхэлжээ

Боловсролын сангийн зээлийн мэдээлэл олон нийтэд ил болж багагүй дуулиан дэгдээгээд байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн ИНЕГ-ын үе үеийн дарга нар төрөөс жилд 1-2 тэрбумын төсөв гаргаж, хүүхдүүдээ гадаадын их дээд сургуулиудад сургасан тухай мэдээллийг бид гурван цувралаар хүргэсэн.
Тэгвэл тус байгууллагын сургалтын төлбөрийн асуудлыг АТГ-аас шалгаж эхэлжээ.
ИНЕГ-ын даргын үүргийг гүйцэтгэгч Ч.Мөнхтуяад ХЗДХ-ийн яамнаас суралцагчдын нэрсийг ил болгохыг зөвлөсөн. Гэвч тэрбээр одоо суралцаж буй 14-хөн хүүхдийн жагсаалтыг гаргасан байдаг.
Эл байгууллагын сургалтын төлбөрийн асуудалд ганцхан жил хамаарахгүй. Удирдах албан тушаал хашиж байсан үе үеийн дарга удирдлагуудын олон жилийн асуудал хамрах билээ.
Тодруулбал, ИНЕГ-ын үе үеийн дарга нар нисэхийн чиглэлээр ажилтан, мэргэжилтэн бэлтгэхдээ сонгон шалгаруулалтаа нээлттэй, ил тод зарлалгүй дандаа өөрсдийн хамаарал бүхий хүүхдүүдээ явуулж ирсэн нь болж таарч байна.
- 2015 онд 62 хүүхдийг 3,3 тэрбум төгрөгөөр,
- 2016 онд 57 хүүхдийг 1,8 тэрбум төгрөгөөр
- 2017 онд 11 хүүхдийг 370 сая төгрөгөөр
- 2018 онд 17 хүүхдийг 753 сая төгрөгөөр
- 2019, 2020, онуудад 1,92 тэрбум төгрөгөөр сургажээ.
Бидний цувралаар хүргэсэн эхний НЭРС 1: ИНЕГ-аас жилд 1-2 тэрбумыг шулж, хүүхдүүдээ сургасан дарга нар нийтлэлийг ЭНД дарж уншина уу

Хоёр дахь цуврал болох НЭРС 2: Эцэг эхийнхээ буянаар ИНЕГ-ын зардлаар сурсан ч, эх орондоо ажилладаггүй хүүхдүүд нийтлэлийг ЭНД дарж уншина уу

Гурав дахь цуврал болох НЭРС 3: ИНЕГ-ын зардлаар таван хүнийг сургасан ичиж улайдаггүй Т.Батжаргал нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.