Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

НЭРС 3: ИНЕГ-ын зардлаар таван хүнийг сургасан ичиж улайдаггүй Т.Батжаргал

Боловсролын сангийн зээлийн асуудал яригдаж буй эл өдрүүдэд бид ИНЕГ-ын үе үеийн дарга нар төрөөс жилд 1-2 тэрбумын төсөв гарган баталж, хүүхдүүдээ гадаадын их дээд сургуулиудад сургасан тухай жагсаалтыг цувралаар хүргэсэн билээ.

Тэгвэл НЭРС 1: ИНЕГ-аас жилд 1-2 тэрбумыг шулж, хүүхдүүдээ сургасан дарга нар нийтлэлд товч дурдагдаад өнгөрсөн ИНЕГ-ын захиргаа, удирдлагын газрын дарга Т.Батжаргалын тухай тодорхой мэдээллийг хүргэж байна.


Тэрбээр ИНЕГ-ын зардлаар өөрийн хамаарал бүхий таван хүнийг сургасан байгаа юм. Хоёр охиноосоо эхлээд жолоочийнхоо хүүхдийг хүртэл сонгон шалгаруулалтаар олгох учиртай ИНЕГ-ын тэтгэлэг авч өгчээ.

НЭГДҮГЭЭРТ: Өөрийн охидоо ИНЕГ-ын зардлаар сургууль сэлгэн сургажээ.

Тэрбээр охин Б.Хашцолмонгоо 2007 онд Англи улсад 50000 фунт стерлингээр суралцуулсан байна.

Удаах охин Б.Номондалай нь ОХУ-ын Воронеж хотын Их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр Засгийн Гаврын тэтгэлгээр суралцаж байгаад больжээ. Улмаар 2012 оны наймдугаар сард ИНЕГ-аас тэтгэлэг гаргаж АНУ-д сургуульд суралцан төгссөн байна. 2.5 жилийн хугацаанд ИНЕГ-аас нийтдээ 41 мянган ам.долларыг зарцуулсан аж. Төгссөнийхөө дараа 2015 онд мөн л АНУ-д суралцах зардал гэж дахин 59 мянган ам.долларыг авчээ. Тэгэхдээ ИНЕГ-ын журамд зааснаас тэс өөр мэргэжил буюу улстөр, гадаад харилцааны чиглэлээр сурсан байна. Т.Батжаргал Б.Номондалайгаа хоёр удаа сургуульд сургах гэж ИНЕГ-аас нийтдээ 100 мянган ам.доллар буюу 280 сая төгрөг гаргасан гэгддэг аж.


ХОЁРДУГААРТ: Төрсөн эгч Т.Отгонжаргалын хүү Батболдын Ариунболдыг Канад улсын "George Brown" коллежид "Аэродром ашиглалт" мэргэжлээр нийт 134773 ам.доллароор сургажээ.

Ийм хэмжээний зардал гаргаад зогсохгүй ариун цэврийн зардалд сар бүр 300 ам.доллар гаргаж өгөхөөр гэрээнд тусгасан байна.

Гэтэл Б.Ариунболд нь өөрийн буруугаас хэлний бэлтгэлээ дүүргэж үндсэн ангидаа орж чадаагүй байж байгаад 4 жилийн дараа үндсэн ангидаа орох хүсэлт гаргахад нь байгууллагын зүгээс татгалзсан хариу өгөхөд тэрбээр шүүхэд хандсан аж. Гэтэл өмнө нь байгууллагаас гаргасан зардлыг Б.Ариунболдоор буцааж төлүүлэхээр болсон байна. Гэвч төлөөгүйгээс гадна, гэрээний барьцаанд байсан орон сууцыг чөлөөлүүлэх луйврийг Т.Батжаргал хийсэн гэх. Нийт 10 тэрбумын зардал яригдаж, хуулийн байгууллагыг Т.Батжаргалыг шалгаж байсан ч замхарчээ.


ГУРАВДУГААРТ: Эхнэр Намхайн Оюунтунгалагийн дүү болох Намхайн Төмөрийн хүү Т.Ашидмөнхийг АНУ-ын Санфранциско хотын Аламедо коллежид сургажээ.

Агаарын хөлгийн хөдөлгүүр ашиглалт мэргэжлээр 2.8 жил 45 мянган ам.доллароор суралцах гэрээ хийжээ.

ДӨРӨВДҮГЭЭРТ: Жолооч Д.Алтансүхийн хүү А.Баянмөнхийг мөн АНУ-ын Санфранциско хотод сургажээ.

ИНЕГ-ын ганцхан дарга гэхэд л өөрийн ойр тойрны таван хүнээ төрийн мөнгөөр сургасан нь энэ. Өөрийн хамаарал бүхий сүлжээний хүмүүсээ суралцуулах гэрээг Т.Батжаргал бүгдийг нь өөрөө тухайн үеийн ИНЕГ-ын дарга байсан С.Батмөнхтэй байгуулжээ. Уг гэрээнд оюутан тус бүрт сар бүр ариун цэврийн хэрэгслийн зардалд 200-300 ам.доллар төсөвлөхөөс эхлээд бүх зардлыг байгууллагаас гаргуулахаар тусгасан байгаа нь хамгийн хорлонтой нь юм. Илт давуу эрх эдэлсэн нь энэ үйлдлийг хуулийн байгууллага тойроод байдаг нь ч хачирхалтай.

Т.Батжаргал яагаад ийм дархан эрхтэй, айж, ичиж улайдаггүй хүн бэ.

Түдэвийн Батжаргалын тухайд: МАН-ын Зүүний хүчний холбоог Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хамтран үүсгэн байгуулж байсан. Нийслэлийн МАН-ын хяналтын хорооны гишүүн, МАН-ын хорооны идэвхтэн гишүүн юм.


Бидний өмнө нь хүргэсэн НЭРС 1: ИНЕГ-аас жилд 1-2 тэрбумыг шулж, хүүхдүүдээ сургасан дарга нар нийтлэлийг ЭНД дарж уншина уу.


Хоёрдугаар цуврал болох НЭРС 2: Эцэг эхийнхээ буянаар ИНЕГ-ын зардлаар сурсан ч, эх орондоо ажилладаггүй хүүхдүүд нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
35 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 1, 2023 09:38

МАН-ийн хулгайч л байна ш дээ. МАН-ийн гэх сэтэртэй бүгд л хулгайч, ард бидний бүх л боломжийг хулгайлж байгаа.

С.Батмөнх
С.Батмөнх
4 сар 1, 2023 10:20
Reply to  Зочин

Хулгай ба боловсролд хөрөнгө оруулах гэдэг чинь тэнгэр газар шиг ялгаатай асууд�##� шүү?! Биднийг харлуулах гэж тэнэгээ гайхуулж мунхагаар зүтгэх хэрэггүй ээ?! ИН-ийн с�##�барт өндөр боловсрол мэдлэгтэй чадьарлаг хүмүүс ажиллах шаардлага тавигддаг байгууллага?! Үеийн үед энэ асуудоын төр засаг байгууллага чадлынхаа хирээр хангахын тулд ихээхэн хөрөнгө мөнгө төсөвлөн зарцуулж ирсэн гайхамшигт уламжл�##�тай байгууллага?! Энэ л жишгийг даган хэрэгжүүлж ирсний үр дүнд эх орныхоо нүүр царай болж ард түмэндээ үйлчлэх зорилгоо нэр төртэй хэрэгжүүлж аял�##� жуулчл�##�ыг хөгжүүлэх Монгол төрийн бодлогын төлөө хичээл зүтгэл гарган ажиллацгааж байна?! Үүнд ундууцах, шүгэл үлээх хэрэггүйдээ?!?!?!

Зочин
Зочин
4 сар 3, 2023 13:07

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Батмөнх үнэнийг хэллээ. Гэхдээ �##�иваа юманд шударга баримтлах зарчим гэж бий. Сонгон шаогаруул�##�таар орсон сонгон ш�##�гаруул�##�тгүй орсон гээд.....Мэдээж арын ха�##�гаар �##�бан туша�##�аа урвуулсан нөхдүүд нь бараг ганцхан өөрийхөө хүүхдийг 1 тэрбум төгрөгөөр сургачихсан байна......Энийг чинь л блдлмж хулгайлсан �##�бан туша�##�аа урвуулан ашигласаан гэж үздэг

Зочин
Зочин
4 сар 2, 2023 17:28

Гэхдээ яагаад Заав�##� энэ хүний хамаатан хүүхэд гэж

Сар
Сар
4 сар 1, 2023 10:57

Хулгайчдын үүр болсон МАН намыг тарааж улс төрийн тавцангаас �######�уулах ёстой.Тэр цагт л Монгол улс хөгжих болно.

Баянха
Баянха
4 сар 1, 2023 11:03

Намын нэр барьж �##�бан туша�##�д хулгайгаар очсон энэ мэт бузруудыг хөрөнгийг хураагаад сург�##�тын төлбөрт өгсөн мөнгийг төлүүлээд нисэх буудлын т�##�байн цэвэрлэгчээр томилуулаач Eрөнхийлөгчөө таны нэрийг хөөдөж байнадаа наад бууны нохой чинь

Зочин
Зочин
4 сар 1, 2023 12:03

Иймэрхүү юм бол нисэхийнхний "эртний уламжл�##�" !!!
Нисэхийн вант улсад 1950-60-аад оноос тогтсон үйл хэрэг, энийгээ бүүр зүй ёсны асууд�##� гээд итгэл үнэм шил болчихсон байдагийм даа !!!

монгол
монгол
4 сар 1, 2023 14:11

Монгол шиг маш жижигхэн нисэхийн газар төрийн нэртэй удирдах газар хэрэггүй

Зочин
Зочин
4 сар 1, 2023 16:20

Шууд т�##�бай дээр дүүжлээч

Зочин
Зочин
4 сар 1, 2023 16:20

Бас л нөгөө ухнаагийн хүүтэй холбогдоод өглөө яг сурах ёстой очих эзэндээ очсон бол харамсмаар юмаа ухнаагийн хүүрсүгийн л гар хөл бнашдээ бүх хөрөнгийг хураах хэрэгтэй луйварчид бүгд манын угшилтай бнашдээ

Д Баярсайхан
Д Баярсайхан
4 сар 1, 2023 17:04

Сургууль,цэцэрлэгийн багш нараа бэлтгэж ,сург�##�т-хүмүүжилд анхааръя!? УИХ-ын гишүүдээ ,!?

Зочин
Зочин
4 сар 1, 2023 17:28

ЯАЦАН ДАВАРСАН ГОШНОГОНУУД ВЭ? ЖИРИЙН БЫСДАГИЙН ХҮҮХДҮҮД ИНГЭЖ ЧАДАХГҮЙШТ СУРАЛЦАХ ЗАРДЛАА ОЛЖ ЧАДААГҮЙ АВЬЯАСЛАГ ХҮҮХДҮҮД ӨНӨӨДӨР БАРАНД ТАЙЧИГЧ ЗӨӨГЧ ХҮСЛИЙГ ХАНГАГЧ ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ ХИЙЖ БАЙГААШТЭЭ МАНАЙ АНГИЙН ОНЦ СУРЛАГАТАН ОХИН АНУ д ХУВААРЬ АВААД ЗАРДАЛГҮЙН УЛМААС ХӨӨРХИЙ ОДОО ЖУУЛЧДАД ХӨТӨЧ ХИЙГЭЭД ЯВЖ БАЙНАШТ УНАГАН АНГЛИ ОРОС ХЭЛТЭЙ ОХИН ШҮҮ.ГЭТЭЛ ЯАВ ДЭЭР ТААРАХАД ЯНЖУУР САЛААДЦАН ТҮРИЙВЧНЭЭСЭЭ 100 ЕВРО ГАРГАЖ НАДАД ӨГӨӨД БАГИ НАЙЗ НЬ ГАДНЫ ТӨСӨЛ ДЭЭР ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙГАА ГЭХДЭЭ ЧИ ОЙЛГООРОЙ ГЭЭД ЗОГИСУУЛАХАД ХӨГШИН ХУЖАА ГҮЙЖ ИРЭН НҮҮР АМЫГ НЬ ДОЛООГООД ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ӨМД РҮҮ НЬ ГАРАА ХИЙГЭЭД БАЙСАН ХАЙРАН ОХИН ИЙМ АВЬЯАСЛАГ ХҮҮХДҮҮД ЗОХИХ ЁСООР ОРЖ ЧАДАХГҮЙ ҮЛДЭЭД АМЬДРАХЫН ЭРХЭНД ЖОМБОГО БОЛЦОН ЯВИЙШТ

С.Батмөнх
С.Батмөнх
4 сар 1, 2023 18:14

Очирсүхээ?! Чи муу өөрөөч улсын зардлаар мэрэгжил эзэмшээд ямар үр бүтээлгүй хогмйн сул ц�##�интан болоод насаа барж буй амьтан биздэээ?! Одоо ч чи энэ байгууллагаас хоол хороогоор архиа уугаад л явж байгаашдээ?! Чам шиг чадваргүй новшийн эр бусад хүнийг ярих гээд хэрэггүй ээ?!

Зочин
Зочин
4 сар 1, 2023 18:31

Чи ч гэсэн өчнөөн мөнгөөр сурч гавиагүй одоо хүртэл үр дүнгүй ИНЕГ ийн хоол идээд
согтуурч солиороод явж л байгаа...
Нэг тогоонд ажиллаж байж ямар хэрэг бн даа... идсэн уусан сурсан сураагүйг ш�##�гаж тогтоогоод чамтай чамгүй а.х авагдана шүү дээ... тогоондоо өтсөн өрөм өө

Дарга нар минь.
Дарга нар минь.
4 сар 1, 2023 19:00

Буцааж төлүүл.

Sochin
Sochin
4 сар 1, 2023 20:14

Юугаа ч мэдэхгүй новш чи дуугшй л бай?!?!?!

Монгол улс хаашаа уруудан вэ
Монгол улс хаашаа уруудан вэ
4 сар 1, 2023 20:26

Ийм байхад яаж онгоцны тийзийн үнэ буурах вэ
Дэлхийн хамгийн үнэтэй онгоцны тийз МИАЬ

tormonkh
tormonkh
4 сар 2, 2023 00:19

tiim aimr hulgai ch gej yu bhawdee undeste ym bicher ym tgsne barimt bhgu tgsen ingesen gesen hooson zuils

Зочин
Зочин
4 сар 2, 2023 01:32

Хууль журамгүй улсад байгаа мэт амарч юмдөө

Би монгол хүн
Би монгол хүн
4 сар 2, 2023 10:48

"Мангас" хочтой унаа юүлж "амин үрс"ээ мордуулсан х�##�амжит аав ажгуу...

ийм юм
ийм юм
4 сар 2, 2023 21:59

Нисэхийн хамгийн топ сургууль Aviation Harvard гэж нэрлэгддэг Embry-Riddle Aeronautical University гэхэд л дэлхийд 801-1000-д эрэмбэлэгддэг. Өөрөөр хэлбэл нисэхийн мэргэжилтэн БЗС-с бэлдэх бүх зам ха�##�ттай. Иймээс ИНЕГ/ МИАТ өөрийн мэргэжилтнүүдээ өөрсдөө л бэлдэхээс өөр замгүй

HMFactor
HMFactor
4 сар 2, 2023 22:03

ХЗЯ цагдаа, хуульчдаа хэдэг зуугаар нь өөрсдөө гадаадад бэлдэж авдаг шиг ИНЕГ нисэхийн мэргэжилтнүүдээ өөрсдөө л бэлдэж авдаг. Нисэхийн зардлаар нисэхийн мэргэжилтэн бэлдэхгүй тэгээд өөр хэнийг бэлдэх ёстой болж бн. Угаасаа гэр бүлийн нөлөөлөлөөр хүүхдүүд нь з�##�гаад л ороод ирдэг

Зочин
Зочин
4 сар 3, 2023 13:14

Батжарг�##�аа, Туяа чи бид гурав яг адилхан шүү дээ. Хэн нь хэнийгээ гэдийм бэээ???? Гурвуулаа л �##�бан туша�##�аа ашигласан. гурвуулаа л арын ха�##�гаар хоёрын хоёр хүүхдүүдээ одоо яригдаад байгаа 600-1.0 тэр бум төгрөгөөр сургасан гэхээр улсад 3 тэрбум төгрөг хохиролд учруулжээ.

Зочин
Зочин
4 сар 3, 2023 13:18

Мэргэжил болгонд л удам дагасан мэргэжилтэн байдаг тэднийг бас х�##�ах уу

Зочин
Зочин
4 сар 7, 2023 15:12

Нисэхээр сурчихаад нисэхэд ажилладаггүй олон хүн байдгийг сайхан бичээч.

Зочин
Зочин
4 сар 7, 2023 15:13

Аль насандаа хийсэн буян юм гэмээр ямар ч өрсөлдөөнгүй гадагшаа улсын зардлаар сургуульд явснаа ирээд ажил хийж өгдөггүй нөхдүүд их бий дээ

Зочин
Зочин
4 сар 7, 2023 15:29

муу сайн хулгайч нар бүгдыг нь ш�##�гаад явуулаач жангаа ид хизээж оройтохгүй

Зочин
Зочин
4 сар 7, 2023 15:52

Батмөнх, Батжарг�##� 2 ч иргэний нисэхээс цөм хийсэн дээ. Төрийн мөнгө уйлдаггүй гэдэг л энэ.

Зочин
Зочин
4 сар 7, 2023 15:54

Төрсөн эгч Отгонжарг�##� гэгчийг нисэхэд жирэмсэн хүний оронд ажилд оруулаад жил болгоод онцгой гавьяа байгуулсан гэж тодорхойлон байрны 30 сая төгрөг гаргуулсан. Насаараа ажиллаад байрны дэмжлэг авч чадаагүй хүмүүс хэдэн зуугаараа хэдэн үеэрээ байхад энэ бол ДЭЭРЭМ, ХУЛГАЙ шүү. Ш�##�гуулж хохиролыг барагдуулах хэрэгтэй

Зочин
Зочин
4 сар 7, 2023 15:57

Шударга бус байд�##� газар авчихсан газар доо. Яагаад нисэхийн жирийн ажилчны хүүхдүүд боломжгүй хоцорч дарга нарынх нь хүүхдүүд бүх хангамжийг эдлэх ёстой гэж...

Зочин
Зочин
4 сар 7, 2023 16:01

Зүгээр л зардлыг нь төлүүлэх нь шударга ёсонд нийцнэ дээ

Зочин
Зочин
4 сар 8, 2023 15:59

Хоншоортой эр хүн байна.????????????
Жолоочийнхоо хүүхдийг сургуульд явуулчдаг, хүн болгонд ийм боломж олдохгүй#азтай хүүхэд вэ????
1 ч гэсэн МоНГоЛ хүүхэд боловсролтой болвол Эх орон Эцэг Эх Ах Дүү Үр хүүхэд Өөрт нь хэрэгтэй.
Монгол хүн гэж нэгнээ муулж татаж унагаж байж санаа нь амардаг хогийн хүмүүс, гэхдээ бүгд тийм биш гэж би итгэж байна.????????????

Зочин
Зочин
4 сар 9, 2023 14:47

Энэ дарга нараар төлбөрийг нь төлүүлээд л өөр ямар ч асууд�##�гүй шийдчих юм байна.

Зочин
Зочин
5 сар 23, 2023 23:28

Энэ хүмүүс юу болсон бэ зээлийн төлүүлэх хэрэгтэй.

Зочин
Зочин
6 сар 3, 2023 13:11

Хулгайч новш

Холбоотой мэдээ

Back to top button