Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

НЭРС 2: Эцэг эхийнхээ буянаар ИНЕГ-ын зардлаар сурсан ч, эх орондоо ажилладаггүй хүүхдүүд

Боловсролын зээлийн хулгай, луйвар хүртэл манай улсад нүүрлээд байгаа нь сүүлийн өдрүүдэд ил болоод байна.

Үүнтэй холбоотойгоор энэ сарын 10-ны өдөр ХЗДХ-ийн яамнаас ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Мөнхтуяад тус байгууллагын буюу төрийн зардлаар суралцаж төгсөгчдийн мэдээллийг ил болгох зөвлөмж хүргүүлсэн байгаа юм.

Гэвч Ч.Мөнхтуяа нь тус зөвлөмжийг одоо хүртэл биелүүлээгүй байна. Харин бид ИНЕГ-аас жилд тэрбум тэрбумаар нь шулж, хүүхдүүдээ сургасан дарга нарын нэрсийн хоёр дахь цувралыг хүргэж байна.


ИНЕГ-ын дарга Т.Лхагвасүрэн: Охин Хонгор­­зулыгаа АНУ-ын Сан-Франциско хотод “Олон улсын худалдаа, бизнес”-ийн сургуульд 41 мянган ам.доллароор сургасан. Хэл амд өртөхдөө охиныхоо сургалтын төлбөрийн шийдвэрийг хүчингүй болгон өөрчилсөн хэрэгт орж байв.

ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх: Өнөбат ИНЕГ-ын зардлаар аавыгаа дарга байхад АНУ-д Калифорниа нисэхийн академид сурсан.

С.Батмөнх нь ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын ерөнхий менежер, газрын дарга асан Д.Эрдэнэбат нар бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийг бүлэглэн үйлдэж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн 6 жил, 6 сарын хорих ял сонсож байсан удаатай.

ИНЕГ-ын нислэгийн удирдагч М.Чингэсболд: Хүү Болдхуяг нь Солонгосын Хансёо сургуулийг Агаарын хөлгийн нисгэгчээр суралцаж, 2021 онд төгссөн.

НААЗХА үнэмлэх гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн дарга асан Чоймпог: Хүү Батсайхан нь АНУ-ын Нисэхийн аюулгүй ажиллагаа магистраар суралцаж 2018 онд төгссөн.

ИНҮТ-ийн Дотоод аудитор Сувдаа: Хүү Чингэл Австрали улсад суралцаж байгаа.

ИНЕГ-ын дарга асан Наранхүү: Анир нь Австрали улсын Криффид коллежид гадаад худалдааны чиглэлээр суралцаж 2021 онд төгсжээ.

ИНҮТ-ийн холбоо навигацын албаны ерөнхий инженер Цогоо: Хүү Тамир ОХУ-д Агаарын хөлгийн цахилгаан систем нисэх навигацийн цогцолборын техник ашиглалт мэргэжлээр суралцаж 2021 онд төгсжээ.

ИНҮТ-ийн холбоо навигацын дэд дарга асан Эрдэнэсүх: Охин Ундармаагаа Канад улсын British Columbia institute of technology сургуульд Аэронавигацийн инженер мэргэжлээр сургаж, 2021 онд төгсжээ.

ИНЕГ-ын НААХЗА-ийн Хэлтсийн дарга Ё.Энхтөр: Мишээл, Ану нараа суралцуулжээ.

Буянт-Ухаагийн дарга асан Мягмар: Хүү Батзул нь ОХУ-д суралцжээ.

Баатарзориг: Мандуул АНУ-д Wamen Aviation Acedemy Агаарын хөлгийн нисгэгчээр суралцсан


Харин ажил байдал буюу албан тушаал нь тодорхой бус эцэг эхчүүдийн хүүхдүүд жагсаалтаар харуулбал:

  • Батболдын Анхболд: Канад улсын Бурнаби хотод Агаарын хөдөлгүүрийн ашиглалтын инженер мэргэжлээр 2015 онд төгссөн
  • Чинбаатарын Алдарбаатар: Канадын Калгарийн их сургуулийг Агаарын хөдөлгүүрийн ашиглалтын инженер мэргэжлээр 2016 онд төгссөн
  • Мажигсүрэнгийн Батбаяр: Канадын George Brown College Аэродромын инженерээр 2016 онд төгссөн
  • Баасансүрэнгийн Билгүүнмаа: Австрали улсын Криффид их сургуулийн Олон улсын гадаад харилцаа, эдийн засагч мэргэжлээр 2016 онд төгссөн
  • Даваажавын Бүрэнхишиг: АНУ-ын Агаарын хөлгийн засвар үйлчилгээний технологи 2017 онд төгссөн
  • Цогтсайханы Бэлгүдэй: Канадад Агаарын хөлгийн авионик инженерээр 2017 онд төгссөн
  • Энхбаярын Анхбаяр: ОХУ-д Агаарын хөлгийн хөдөлгүүр ашиглалтын инженер 2017 онд төгссөн
  • Мөнхбаатарын Гэрэлт-Од: Канад улсад Агаарын хөлгийн хөдөлгүүр ашиглалтын инженер 2017 онд төгссөн
  • Чулуунбаатарын Намхай: ОХУ-д Агаарын хөлгийн хөдөлгүүр инженерээр 2017 онд төгссөн
  • Даваасамбуугийн Дэлгэрмөрөн: ОХУ-д Агаарын хөлгийн хөдөлгүүрийн инженер 2017 онд
  • Жамбалдагвын Өлзийхишиг: АНУ-д Олон улсын бизнес магистраар 2017 онд төгссөн
  • Отгоны Хулан: Украйны Нисэхийн академийн Үндэсний нисэхийн их сургуулийг Нислэгийн удирдагч мэргэжлээр 2019 онд төгссөн
  • Наранболдын Одбаяр: АНУ-ын Lewis их сургуулийг Агаарын хөлгийн инженер мэргэжлээр 2020 онд төгссөн
  • Буянбаатарын Ундрал: Австрали улсад Олон улсын санхүү, нягтлан бодох бүртгэл 2020 онд төгссөн
  • Бавуужавын Жаргалмаа: Автрали улсын Криффид их сургуульд Нисэх буудлын менежмент мэргэжлээр магистр 2021 онд төгссөн
  • Дашхорол Жавхланмандах: БНСУ-ын Хансео их сургуулийг Нислэгийн үйл ажиллагааны менежмент мэргэжлээр 2021 онд төгссөн
  • Тэрбишийн Түвшинбат: Тайванийн Кайнан их сургуулийг Тээврийн удирдлага логистик мэргэжлээр 2021 онд төгссөн
  • Гомбожавын Халигуун: Тайванийн Кайнан их сургуулийг Тээвэр зуучлал мэргэжлээр 2021 онд төгссөн
  • Алтанцэцэгийн Намуунаа: Украйны Үндэсний их сургуулийг Нислэгийн хөдөлгөөний удирдлага мэргэжлээр 2021 онд төгссөн
  • Ержаны Бахберген: АНУ-ын Канзасын их сургуулийг Агаарын зайн инженер мэргэжлээр 2021 онд
  • Сундуйн Энхжин: ОХУ-д Нисэх буудлын үйл ажиллагааны менежмент мэргэжлээр 2022 онд төгссөн
  • Алтанхуягийн Билгүүн: Канадад Бизнесийн удирдлага, Агаарын хөлгийн нисгэгч мэргэжлээр 2022 онд төгссөн
  • Алагбаатарын Түвшинбаяр: Францад 2022 онд төгссөн

Энэ бол ИНЕГ-ын тэтгэлгээр гадаадад суралцаж төгссөн ч, ажлын байраар хангагдаагүй төгсөгчдийн жагсаалт. Өөрөөр хэлбэл эцэг эхийнхээ буянаар төрийн мөнгөөр суралцагчдын зарим нь гадаадад, зарим нь магистраар, зарим нь гэртээ ажилгүй байгаа гэсэн үг.

Тус газрын албан тушаалтнууд, дарга нарын:

  • 2015 онд 62 хүүхдийг 3,3 тэрбум төгрөгөөр,
  • 2016 онд 57 хүүхдийг 1,8 тэрбум төгрөгөөр
  • 2017 онд 11 хүүхдийг 370 сая төгрөгөөр
  • 2018 онд 17 хүүхдийг 753 сая төгрөгөөр
  • 2019, 2020, онуудад 1,92 тэрбум төгрөгөөр сургажээ.

Нисэхийн салбар тэр тусмаа ИНЕГ-ын албан тушаал, ажлын байр, уламжлагддагийн шалтгаан ердөө л энэ. Төрийн мөнгөнөөс жил бүр 300 саяас 3,3 тэрбум төгрөгийн төсөв гаргаж, шулж ирсэн байгаа юм.


Бидний өмнө нь нийтэлсэн НЭРС 1: ИНЕГ-аас жилд 1-2 тэрбумыг шулж, хүүхдүүдээ сургасан дарга нар контентыг ЭНД дарж уншина уу

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
40 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ
2023-03-27 10:17

бүгдийг нь хүчингүй болгож зээлээ төлүүл дараа нь төлсөн хүмүүсийг нь ажлаас нь шууд х�##�

Шударга ёс мөн үү
Шударга ёс мөн үү
2023-03-27 11:29

С.Батмөнхтэй хамт бусдын эд хөрөнгө завшсан хэрэгт холбогдож байсан Д.Эрдэнэбат гэж одоо ЗТХ-ийн сайдын зөвлөх, УБТЗ-ын удирдах хорооны монголын т�##�ын ахлагчаар ажиллаж байгаа хүн мөн үү

Sochin
Sochin
2023-04-05 06:21

Битгий хуцаа?! Мөнгө завшаагүй?! Харин ч хэмнэлт гарсныг луйварчдын үахи�##�гаар худ�##� гүтгэн шүгэлдэж биднийг зовоосон шүү?! SITA бүртгэлийн системээрээ нэг зорчигчоос 6$ авдаг байсныг 1.5$ болгож бууруулгаж Монгол компанид өгсний төлөа элдэвээр гүтгэж зовоосон?! Одол нэг зорчигчоос 3,8$ авч байгаа гээд боддоо?’ Тэгээд �##�ь нь ашигтай байсныг тооцоололдоо?!новш минь?’

Зочин
Зочин
2023-03-27 12:36

Mun mun dureeree mun. Yal avsan hun shuu de

Зочин
Зочин
2023-03-27 11:32

Жирийн ардын хүүхэдийн боломжийг хулгайлсан �########�кууд үхэж д�##�д ороосой өмхий л�##�рууд. Эд нар бүгд хулгайч нарын нам гэгддэг МАН+АН-ийн тавиулууд л байгаа ш дээ. Хулгайчууд хаана л байна хулгайга�##� хийнэ. Арга нь ч янз бүр.

С.Батмөнх
С.Батмөнх
2023-04-01 13:55
Reply to  Зочин

Хулгай ба боловсролд хөрөнгө оруулах гэдэг чинь тэнгэр газар шиг ялгаатай асууд�##� шүү?! Биднийг харлуулах гэж тэнэгээ гайхуулж мунхагаар зүтгэх хэрэггүй ээ?! ИН-ийн с�##�барт өндөр боловсрол мэдлэгтэй чадьарлаг хүмүүс ажиллах шаардлага тавигддаг байгууллага?! Үеийн үед энэ асуудоын төр засаг байгууллага чадлынхаа хирээр хангахын тулд ихээхэн хөрөнгө мөнгө төсөвлөн зарцуулж ирсэн гайхамшигт уламжл�##�тай байгууллага?! Энэ л жишгийг даган хэрэгжүүлж ирсний үр дүнд эх орныхоо нүүр царай болж ард түмэндээ үйлчлэх зорилгоо нэр төртэй хэрэгжүүлж аял�##� жуулчл�##�ыг хөгжүүлэх Монгол төрийн бодлогын төлөө хичээл зүтгэл гарган ажиллацгааж байна?! Үүнд ундууцах, шүгэл үлээх хэрэггүйдээ?!?!?!

Зочин
Зочин
2023-03-27 11:37

Юун зөвлөмж энтр. Шууд л шүүхэд өгөөд төлүүлэх шийдвэр гаргуулаач. Буцаад доллараар нь төлүүл

ажилтан !
ажилтан !
2023-03-27 12:45

Өшөө ч дутуу байна дааа... аудит ирхээр �######� лүү нь орчихгээд байдаг учир нь ердөө л энэ.. нэр гараагүй түм бум бий шүүхд өгч буцаан төлүүлж хохиролгүй болгох хэрэгтэй, ц�##�ингаа нэмие гэхээр нэхэхгүй АЦ царайлаад байдаг учир нь ердөө о энэ шүү дэ !!"

ажилтан !
ажилтан !
2023-03-27 12:45

Б ө г с л үү орох гээд багдаг

Ард
Ард
2023-03-27 12:46

Буцааж төлүүл

zochin
zochin
2023-03-27 13:04

sonin yum bichihiin. chiglel chigleleeree ingej l bolovson huchin beldeh bailgui dee. ajillaj baina uu ugui yu gedeg ni chuhal bish baidaguumuu? aav eej, ah egch, ur huuhed nar ni ajilladag humuus barag l 80% sh dee. buruu ni yu baigaan. sonsoj harj ussun huuhduud mergejil songohdoo adilhaniig l songodog. tegeed yun buruu bolood baigaan? zugeer l neg hen negniig harluulj bah tavaa hangadag uher Mongolchuudiin atgag sanaa l baina sh dee.

Зочин
Зочин
2023-03-28 11:38
Reply to  zochin

Их хурлын гишүүний хүүхэд аав, ээж нь зурагтаар гараад л хууль бат�##�ж кноп дардаг гээд гишүүн болох уу? Хуцна биз. Хүүхдээ байгууллагын зардлаар сургасан гар боож үхэх нь ээ

engiin negnii bodrol
engiin negnii bodrol
2023-03-27 13:38

tegeed haana surch tugsuhii, yaadagii boldoguimuu

Зочин
Зочин
2023-03-27 15:31

ХОХЬ ЧИНЬ ДЭЭ МУУСАЙН ТЭНЭГҮҮДЭЭ ХЭН ТА НАРЫГ ӨГ ГЭСЭН ЮМ.ОДОО ТЭГЭЭД ЯАХЫН НАДАА ЭРХИЙГ НЬ ӨГӨӨТӨХ БИ АРААС НЬ ОЧООД ОЛООД ИРЬЕ ХЭРВЭЭ ӨГӨХГҮЙ БОЛ ӨӨРИЙГ НЬ ГАВЛААД ДӨНГӨЛӨӨД АЦРИЙ

Зочин
Зочин
2023-03-27 18:34

Ямар үхсэн хатсаны чинь дайчин эцэг эхийн буян бэ? Эцэг эхийн хийсэн луйврын буян....

Ард
Ард
2023-03-27 18:37

Эцэг эхийнхээ буянааар . . . гэж гарчигласан байх юм. Эцэг эхийнхээ хулгайлсан мөнгөөр гэвэл зөв болох юм биш үү.

Зочин
Зочин
2023-03-27 19:36

Нэг байгууллага нь гэхэд л ийм бугшсан авилг�##�ын үүр уурхай байхад улс яаж хөгжихөв дээ

Зочин
Зочин
2023-03-27 19:58

Эд нар ямар мөнгөгүй хүмүүс биш дээ. Буцааж төлүүлээд л болоо ш дээ. Хэн хэндээ хэл амгүй. Арга хэмжээ авахгүй бол зүгээр ингэж мэдээлээд ч хэрэг �##�га.

Зочин
Зочин
2023-03-27 20:33

С.Батмөнх гэж мэргэшсэн хулгайч хотын дарга байсан Сундуйн Батболдтой нийлж сонгуулийн бэлтгэл хийж бас хүн рекэтлэх юм яриад яваа өвгөн одоо барах уу

С.Батмөнх
С.Батмөнх
2023-04-01 14:00
Reply to  Зочин

Ёстой жинхэнэ луйварчин чи юу ярих гээд юу ярина вэ!! Энд С.Батболд дарга ямар хамаатай юм!! Газар мазарч гэх шиг мэдэхгүй юмыг солиороод байх чинь?! Харин хууль бус асууд�##�тай бол үзнэшдээ?! Цаадах чинь?!

Гаа
Гаа
2023-03-27 20:49

Хулгайч нар удам угсаагаараа идэж уудаг болждээ эх орон ирээдүй минь яандаа хөөрхий!!!!

П. Урнаа
П. Урнаа
2023-03-28 07:46

Мэдэгдэхгүй байгаа нь с�##�сан, нийлсэн, нууцын. ах дүү хамаатан саданл байгаа шдээ. Зүгээр танихгүй хүүхдийг дэмжиж сург�##�аа юу.

Irgen
Irgen
2023-03-28 09:35

Ulsiin baiguullaguud iim l baigaa shuudee . Ter eniigee anhaarmaarsan. Arai denduu…

Зочин
Зочин
2023-03-28 11:40

Зам тээврийн яамныхан ч гэсэн ухв�##� зөндөө хүүхдүүдээ сургасан байгаа. Ман�##�жав гэдэг хөгшнөөс авхуулаад.

Үнэн
Үнэн
2023-03-28 16:58

Энэ Оюунгэрэл, дүү Бат инженер гэгч, хүү Идэр-Од нартайгаа нийлж төсвийн мөнгөнөөс хулгайлсан мөртлөө �##�бан туша�##� горилж шударга дүр эсгэж нам байгуулж явна. Бүр давраад койн гаргаж олон иргэдийг хулхидаад Австр�##�и руу зугтсан. Оюунгэрэлийг барьж хорих хэрэгтэй. Хүүгийнх нь учруулсан хохрилыг төлүүл.

Үнэн
Үнэн
2023-03-28 16:59

Энэ Оюунгэрэл, дүү Бат инженер гэгч, хүү Идэр-Од нартайгаа нийлж төсвийн мөнгөнөөс хулгайлсан мөртлөө aлбан тушаaл горилж шударга дүр эсгэж нам байгуулж явна. Бүр давраад койн гаргаж олон иргэдийг хулхидаад Австрaли руу зугтсан. Оюунгэрэлийг барьж хорих хэрэгтэй. Хүүгийнх нь учруулсан хохрилыг төлүүл.

Noyon soliot
Noyon soliot
2023-03-29 07:29

Ene Batjargal odoo bolimoor yum doo, dargiin suudal yarigdah burt l neg iim yum 15 jil bichuullee,

Зочин
Зочин
2023-03-29 07:32

Энэ Мөнхнасан гэж ямар ч боловсролгүй хулхи дипломтой нөхөр өрсөлдөгч нараа харлуулж байгаа царай нь, мөнгө төлж бичүүлээд бичүүлээд сая жилийн хугацаанд с�##�барынханд тараа таниулчихсан шүү дэн

Зочин
Зочин
2023-03-29 13:14
Reply to  Зочин

тэр Мөхннасан нь ажлаа өгөөд удаж байна шударга юманд сэтгэлээсээ хандаж сур

zochin
zochin
2023-03-30 07:31
Reply to  Зочин

paa

asd
asd
2023-03-29 21:10

ydaj tugsuud baih ymdaa lol

С.Батмөнх
С.Батмөнх
2023-04-01 10:29

Хулгай ба боловсролд хөрөнгө оруулах гэдэг чинь тэнгэр газар шиг ялгаатай асууд?##? шүү?! Биднийг харлуулах гэж тэнэгээ гайхуулж мунхагаар зүтгэх хэрэггүй ээ?! ИН-ийн с?##?барт өндөр боловсрол мэдлэгтэй чадьарлаг хүмүүс ажиллах шаардлага тавигддаг байгууллага?! Үеийн үед энэ асуудоын төр засаг байгууллага чадлынхаа хирээр хангахын тулд ихээхэн хөрөнгө мөнгө төсөвлөн зарцуулж ирсэн гайхамшигт уламжл?##?тай байгууллага?! Энэ л жишгийг даган хэрэгжүүлж ирсний үр дүнд эх орныхоо нүүр царай болж ард түмэндээ үйлчлэх зорилгоо нэр төртэй хэрэгжүүлж аял?##? жуулчл?##?ыг хөгжүүлэх Монгол төрийн бодлогын төлөө хичээл зүтгэл гарган ажиллацгааж байна?! Үүнд ундууцах, шүгэл үлээх хэрэггүйдээ?!?!?!

zochin
zochin
2023-04-02 09:44

Niselgiin tasalbariin yne xed bilee,Buuruulax bolomjgyi l geed baisan,Bolomj baij ,Setgel gargasangyi dee eneNisexiin ye yeiin darga nar.

Ardhvv
Ardhvv
2023-04-03 00:13

ene niseh chin turiin umchit company bizdee turuus hulgailj huvildsan hvmvvse olj shiitgeh bas company zardlaar sursan gulchgiinvvd n ulsad ehnii eeljind mungu tul

Bold
Bold
2023-04-03 07:49

Худ�##�ч ИНЕГ

Bold
Bold
2023-04-03 07:50

Tugssun huuhduudee ajliin bairaar hangaj chadahguishdee. Zugeer huuhduudi in tetgeleg neren door baahan mungu idtsen deeguuree. Ajliin bair n ch belen bish...

Зочин
Зочин
2023-04-03 13:22

Надад бол удам дагасан мэргэжилтэн бол гэмт хэрэг биш харин энэ байгууллагын зардлаар ш�##� өөр мэргэжлийн сург�##�танд сурсан хүмүүстэй л хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж байна нисэхийн зардлаар сураад нисэхэдээ ажиллаж байгаа хүмүүс бол боловсон хүчний нөөцийг хангаад явж байгаа зүйтэй зүйл үүнийг буруутгаж болохгүй дээр үед улсын зардлаар л нисэхийн сургуульд сурдаг байсан ш дээ. Яахав удам дагаж эцэг эхийнхээ мэргэжлийг өвлөх нь хүний эрх тэгэж болохгүй гэсэн хууль байхгүй шүү хуулийн хүрээнд асуудлаа ярьцгаая

Зочин
Зочин
2023-04-03 16:59

Нисэхийн мэргэжлийн сургуульд сурч төгсч ирээд нисэхдээ ажиллаж байгаа хүмүүс ямар ч хууль зөрчөөгүй угаасаа удам дамжсан чад�##�тай боловсон хүчин гэдэг биз дээ харин нисэхийн зардлаар нисэхэд огт хамаагүй сургууль төгссөн болон нисэхийн сургууль төгсөөд нисэхэд ажилахгүй гадаадад үлдсэн хүмүүс бол зардлаа буцааж төлөх ёстой. Нисэхийн хүний хүүхэд нисэхийн сургуульд сурч болохгүй гэсэн ямар хуулийн ямар за�##�т байгааг хэлээд өг дөө. Юманд ул суурьтай хандаж бай угаасаа �##�ь соц нийгмийн үед улсын зардлаар нисэхийн сургуульд сурч ирж байсан шүү шинэ юм ч биш

Зочин
Зочин
2023-04-07 16:51

Хансео их сургуульд их олон хүүхэд тэтгэлэгиэй сурдаг. Яагаад ганцхан хүний нэр ил байна вэ??

Зочин
Зочин
2023-05-26 00:05

Батмөнхмйэ Өнөбат одоо хотын оргэдийн хурлын төлөөлөгч хийдэг намчин МАн

Холбоотой мэдээ

Back to top button