Д.Амарбаясгалан: "Эрдэнэс Монгол"-ын ТУЗ-ийн 49 хувийг хараат бус гишүүд бүрдүүлнэ

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Монгол" ХХК-д ажилласан талаараа өнөөдөр /2023.04.04/ мэдээлэл өглөө.
Эрдэнэс Монгол ХХК нь охин 21 компанитай. Тухайн охин компани бүр доороо 18 охин компанитай билээ. Ингээд тооцвол нийтдээ "Эрдэнэс Монгол" ХХК нэгдэл нь нийт 39 төрийн өмчит үйлчдвэрийн газар, ХХК болон ХК-ийг үйл ажиллагаандаа нэгтгэж ирсэн. Тэгвэл эдгээр охин болон охин компанийн үйл ажиллагаанд дүрмийн өөрчлөлтийг хийсэн байна.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Дүрмийн дагуу нэгдсэн нэг менежменттэй байх өөрчлөлтийг хийсэн. "Эрдэнэс Монгол" ХХК-ийн санхүүгийн эх үүсвэр тогтворгүй. Учир нь Гашуунсухайт авто замын түрээсээр саяхныг хүртэл орлогоо бий болгож, төвлөрүүлдэг байсан. Үүнийг гурвадугаар сарын 9-нд гаргасан дүрмийн нэмэлт өөрчлөлтөөр гаднын санхүүжилтээр хөрөнгө босгох, хөрөнгө татан төвлөрүүлэх боломжийг бий болгосон.
Ийм менежметтэй болсноор нэг жилд багадаа 200 орчим сая төгрөгийг төсөвт төвлөрүүлж чадна хэмээж байгаа. Үүгээрээ дотооддоо үр ашигтай төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх боломж бололцоо бий болох юм. Энэ нь "Эрдэнэс Монгол" ХХК төсөл хэрэгжүүлдэг, хөрөнгө босгодог компани болон өөрчлөгдсөн гэсэн үг.
Уг компани 15 жилийн турш төсөл, хөтөлбөргүй, удирдлагын тогтвортой бус байдалтайгаар үйл ажиллагаагаа явуулж, орлогын эх үүсвэр хангалтгүй байсаар ирсэн. Эдгээр асуудлыг шийдэх нэг боломж нь ТУЗ-ын хараат бус гишүүдийн тоог нэмэх явдал юм.
Хараат бус гишүүдийн тоо 33 хувийг бүрдүүлдэг байсан бол үүнийг 49 хувь болгон нэмсэн. Үлдсэн 51 хувийг нь төрийн төлөөлөл болгосон юм. Нэмж хэлэхэд "Эрдэнэс Монгол" компанийн охин болон тэдгээрийн охин компаниудын ТУЗ-ын зөвлөлийн тоог бууруулсан. Толгой компанийн ТУЗ бүгдийг нь хариуцна.
Ингэхдээ хараат бус гишүүдээ сонгон шалгаруулна. Тэднийг мэргэжлийн ур чадвартай, бизнесийн чиглэлийн, олон улсын түвшинд эдийн засгийн салбарт ажиллаж байсан хүмүүсээр бүрдүүлэх төлөвлөгөөтэй байгаа" гэсэн юм.
Товчоор тухайн компанийг төрийн гэх статустай бус бизнесийн болгон өөрчилж байгаа гэдгийг тодотгосон бөгөөд үүний гол жишээ нь улсын хэмжээнд 3544 хүн хамрагдсанаас 87 хүнийг сонгон шалгаруулж, ажилд нь томилжээ. Тэдгээрээс долоон хүнийг ахлах менежер, долоон хүнийг менежерийн албан тушаалаар ажиллуулж байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Busad khugjsun uls ornuud tuvlurliig saaruulj, erkh medliin taraan bairshuulalt khiij baij khugjdug. Getel ene Amarbayasgalan gd zaluu bykh yumiig khuuli zurchuud l tuvluryyleed baikh um. Bid urgash 1 alkhaad kheden ch alkham ukharchikhav daa byy med. EMGL-iig khugjyyllee ch gekh shig. Uuriikhuu kheden doloogchdiig chikh'chikheed teriigee khugjyyllee gej khudlaa poprokhoo bolij yz.
Ганц сонгон ш�##�гаруул�##�т л шударгаар хийчихэж чадаагшй та нар одоо туз гишүүдийг яг шударгаар авч харагдаач. Дүр эсгэсэн гаружд
200 сая төгрөг