УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Мартагдахыг хүсээгүй С.Эрдэнийн төлөвлөгөө хаврын жагсаал

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 7-ны өдөр АН-ын хувьд олон нам нэгдсэн тэмдэглэлт өдөр билээ. Харин одоо тэд дотроо хэдийн олон нам болж хуваагдсан.

Тухайлбал, намын хууль ёсны даргаар сайд асан Л.Гантөмөр сонгогдсон бол албан ёсны бүртгэлтэй гэрчилгээ экс Ерөнхийлөгч Х.Баттулгад бий. Харин тамга нь С.Эрдэнэд байгаа. Гурван байраа ч хуваан эзэгнэдэг тэдний хувьд маргааш намынхаа тэмдэглэлт өдрийг хийх нь цаг үетэйгээ огтхон ч авцалдаагүй нөхцөл байдалтай байна.

Тодруубал, өнөөдөр С.Эрдэнийн гэгдэх Ардчилсан намаас Д.Монголхүү, Д.Мөнх-Эрдэнэ нарыг цагдан хорьсонтой холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, АН-аас дэвшиж УИХ-д сонгогдсон нэр бүхий 11 гишүүнд шаардлага хүргүүлсэн юм.

Мөн иргэдийн дунд "Нээлттэй микрофон" ажиллуулж хаврын жагсаал, цуглааны эхлэлийг тавьж, тэмцлийн "халуун" сар болгохоо зарлав. С.Эрдэнэ Л.Гантөмөрийг өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байсаар ирэв. Тэдний халуун сарыг эхлүүлж байгаа шалтгааны нэг АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэсэн асуудал. Улмаар Улсын дээд шүүхийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өгөөд байна.

Орос ардын үлгэрт гурван толгойт мангас гурван зүг рүү явснаас үүдэж Иваны гарт амь үрэгддэг шиг АН-ынхан ч гурван толгойтой болсон учраа олохгүй явцгаасаар.

МАН Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлсэн энэ үед АН дотроо нийлэх нь бүү хэл тэмцэл нь улам хурцдаж, зарим нь гудамжинд гарч жагсах чигтэй байна. Нөгөө талаар С.Эрдэнэ мартагдахыг хүсээгүйдээ жагсагчдын эгнээнд нэгдэх нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

АН 3 хуваагдаж болно Үлдэгдэл 3 ын 1 нь ногоон нам , иргэний зориг ХҮН намтай тэнцэнэ.МАНын хуваагд�##� ярг�##��##� 36.000 иргэний хэлмэгдүүлэлт байсан учраас үнэн мөнд ялагдаж МАН сөнөнө. Түүхэн үнэн.Хүний нүүр царайг хичнээн хувьсг�##� хийсэн ч үнэн нүүр царайг таньдаг текнологи хэдийнээ бий болжээ.

Зочин
Зочин

МАН сөнөөтүгэй.100 жилийн дарангуйл�##� хувь хүний өмч хураах, 36.000 иргэний �##�лага МАН тай хамт төгсгөл болох болтугай

Холбоотой мэдээ

Back to top button