Улс төрийн мэдээ
"Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө өгөх боломжтой ч ОУ-ын байгууллагуудаас асууна"

E-Business платформын нээлт өнөөдөр /2023.04.06/ болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо.
Энэ үеэр сэтгүүлчид цаг үеийн сонирхсон асуултууддаа хариулт авсан.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүүхэд бүрд олгох боломж бий эсэх талаар тодруулахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Олон улсын байгууллагуудаас манай улсыг дампуурлаа зарлах хэмжээнд хүрч, иймд бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох нь тохиромжгүй гэж зөвлөдөг. Жил бүр төсөв хэлэлцэх үеэр зөвхөн зорилтот бүлэгтээ анхаарах шаардлага тавьдаг.
Харин одоо эдийн засгийн нөхцөл байдал өөр болж байна. Тийм учраас эл асуудлыг эргэж харах боломж бий. Гэхдээ олон улсын байгууллагудутай ярилцах л хэрэгтэй. ОУВС, ФАТФ-аас шаардлага тавьдаг гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй" гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хонгио их маадгар байнаа
хулгай хийхээ бас асуудаг юм болов уу,
alia gar bna bas asuuna aa
91 huwi ni zoriltot bulegt bagttsan yum bol dampuurtsan l gsn ug biz dee Danhaa