Гадаад мэдээДЭЛХИЙ

BTS хамтлагийн реппер Шюга NBA-н элч боллоо

BTS хамтлагийн гишүүн, реппер Шюгаг NBA-аас 2022-2023 оны улирлын үлдсэн хугацааны элчээр томилсон талаар CNN-д мэдээлжээ.

Шюга сагсанбөмбөгийн томоохон шүтэн бишрэгч бөгөөд солонгос алдартнууд дундаа хамгийн сайн тоглогчдын нэг юм. Тэрбээр Шюга гэх тайзны нэрээ сагсанбөмбөгийн спортоос санаа авч өгсөн гэдэг.

NBA албан ёсны мэдэгдэлдээ "Шюга АНУ болон Ази дахь NBA-ын тоглолт, арга хэмжээнд оролцоно. Мөн лигийн сурталчилгааны үйл ажиллагаанд оролцох юм. NBA-ын зүгээс түүний анхны бие даасан аялал тоглолтод нь хамтран ажиллана" гэлээ.

Харин Шюгагийн зүгээс "Хөгжим, сагсан бөмбөг нь миний залуу насны хүсэл тэмүүлэл, зорилго бөгөөд NBA-ын элчин сайдаар нэрдэгдэх нь миний мөрөөдөл байсан. Лигтэй хамтарч ажиллах төлөвлөгөөнүүдээ тэсэн ядан хүлээж байна" хэмээн мэдэгдсэн.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button