Улс төрийн мэдээ

ШӨХТГ-ын даргын томилгоо хууль бус уу

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг өнөөдрийг хүртэл хариуцсан даргагүй үйл ажиллагаагаа явуулж байгаа хэмээн ярьдаг. Гэвч тус газрын даргыг энэ оны хоёрдугаар сард томилсон байдаг. ШӨХТГ-ын даргаар Ц.Уртнасанг томилоод хэдийн гурав дахь сартайгаа золгож буй.

Олон нийт түүнийг ШӨХТГ-ын дарга болсныг төдийлөн мэддэггүй. Учир нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн албан тушаалд албан ёсоор очсоныг нь олон нийтэд зарлаагүй гол шалтгаан нь тодорхойгүй. Зарим нь түүнийг мэргэжлийн бус нэгнийг даргын албан тушаалд тавьсан тул олон нийтэд мэдээлээгүй гэх. Нөгөө талаараа тэрбээр Шадар сайд С.Амарсайханы томилгооны хүн гэгддэг.

Учир нь С.Амарсайхан хотын даргын албан тушаалыг хашдаг байх үедээ түүнд 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байсныг хэвлэлүүд онцлон мэдээлж байв. Тухайн үед Ц.Уртнасан нь НЗДТГ-ын даргын албан тушаалыг хашдаг байсан юм.

Эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй, мэргэшсэн хуульч гэх тэрбээр Улс, нийслэлийн Прокурорын газар хяналтын прокурор, Гаалийн ерөнхий газрын Гаалийн улсын байцаагч, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга, ЗГХЭГ-ын Шадар сайдын Ажлын албаны дарга бөгөөд зөвлөхөөр нь ажиллаж байжээ.

ШӨХТГ-ын даргыг Өрсөлдөөний тухай хуулийн 17.2-т заасны дагуу Ерөнхий сайд томилдог байна. Мөн хуулийн 17.3-д заасны дагуу даргын албан тушаалд н дараах этгээдүүдийг нэр дэвшүүлдэггүй байна. Үүнд,

  • 17.3.1 төрийн улс төрийн албан хаагч
  • 17.3.2 улс төрийн намын удирдах албан тушаалтан
  • 17.3.3 Үндсэн хуулийн цэцийн гишүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор
  • 17.3.4 төрийн болон хувийн өмчийн аж ахуйн нэгжид ажиллаж байгаа этгээ
  • 17.3.5 бизнесийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын удирдах албан тушаалтан байна гэжээ.

Товчоор бол одоогийн албан тушаалд байгаа Ц.Уртнасан нь тус хуулийн 17.4-д заасны дагуу эрх зүй, эдийн засгийн аль нэг чиглэлээр мэргэжил эзэмшиж, 3-5 жил ажилласан байх гэх заалтыг биелүүлж буй ч даргын албан тушаалд нэр дэвшиж болохгүй төрийн улс төрийн албан хаагч болж таарч буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм дарга нараа л эхлээд шүүрдээч

Зочин
Зочин

Амарсайханы хүн нь үнэн, Мөнхчулууныг ковидын хуулиар шууд томилсон гээд чөлөөлсөн, Уртнасан нь тэгээд сонгон ш�##�гаруул�##�тад ороод шаардлага хангаад томилогдоогүй л бололтой, зарлаагүйг бодвол, Амарсайхан гэж хүн хуулийн дагуу шудрага ажиллаж ер чадахгүй хүн юмааа, монголын төрөөс өөрөө явдаггүй юм байх даа

Холбоотой мэдээ

Back to top button