Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Томилогдоод 400 хоносон Л.Наранбаатар 462 тэрбумын зөрчил гаргажээ

Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2022 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг хувьчилсан шийдвэрийг хүчингүй болгож, төрд буцаан авсан билээ. Улмаар захирлаар Л.Наранбаатарыг томилж байв.

Гэвч тэрбээр жилийн хугацаанд хөл дээр нь босгох биш эсрэгээрээ олон зөрчилд оруулж орхисон аудитын дүгнэлт ил болов.

Тодруулбал, Хөтөлийн цементийн үйлдвэр төрд бүрэн шилжсэний дараах есөн сарын санхүүгийн балансыг шалгажээ.

Ингэхэд, 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэлх санхүүгийн тайлангаас 462 тэрбум 551.8 сая төгрөгийн зөрчил илэрч, сөрөг дүгнэлт гарчээ.

Энэ нь Л.Наранбаатарыг даргаар очсоноос хойш долоохон хоногийн дараа санхүүгийн зөрчил үйлдэгдэж эхэлсэн гэсэн үг.


Хоёр акт: Хувийн хэрэглээгээ хангаж, наадам хийж, хайрхан тахиж, бумбын баярт оролцсон 59 сая

Аудитын байгууллагаас “Төрийн хэмнэлтийн хууль” зөрчсөн 64.1 сая төгрөгийн зөрчил илрүүлж, нөхөн төлүүлэх акт тавьжээ.

Эхний акт:

  • Гүйцэтгэх захирлын хувийн зардалд 6.4 сая төгрөг,
  • Улаанбаатар дахь оффисын үйл ажиллагаанд төлөвлөгөөнд тусгаагүй 26.9 сая,
  • хайрхан тахиж, бумбын баярт оролцсон 5.9 сая,
  • Сангийн сайдын тушаалаар баталсан хэмжээнээс илүү ажилчдын томилолтод 7.7 сая,
  • баримтаар нотлоогүй ажилчдын хор саармагжуулах гэсэн гүйлгээний 11 сая төгрөг гэхчлэн нийт 58 сая төгрөгийн үргүй зардал гаргасан байна.

Удаах акт:

  • Цемент шохой ТӨХК-ийн охин компани болох Хөтөл Энержи Дулаан ХХК-ийн удирдлагын томилолтын зардалд 2.5 сая төгрөг илүү зарцуулсан,
  • урлагийн наамдын үйл ажиллагаанд 900 мянга,
  • улсын баяр наадамд 789 мянга,
  • барилгачдын баярт 1.8 сая гэхчлэн нийт 6.1 сая төгрөгийг зарцуулжээ.

-Хэмнэлтийн хууль зөрчиж 1.1 тэрбумын үргүй зардал цацаж тансаглажээ-

Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэлгүй зөрчиж, тэвчиж болох 1.1 тэрбум төгрөгийн үргүй зардал гаргасан гэж аудит үзжээ. Үүнд нь:

  • 4-12 сарын хугацаанд яаралтай ашиглагдахгүй 816.9 сая төгрөгийн бараа материал худалдан авч, зарцуулагдаагүй байна.
  • Гүйцэтгэх захирал, газар хэлтсийн дарга нарын 7 хүн Дархан  аймагт амьдрах байр түрээсэлж, 40.5 сая төгрөгийг байгууллагаас төлсөн.
  • ТӨБЗГ-ын зөвшөөрөлгүй 206.4 м2 талбай бүхий байрийг 1м2-ыг нь 66.000 төгрөгөөр үнэлж түрээсэлсэн. Түрээсийн үнэ Засгийн газрын тогтоолоор баталсан үнэлгээнээс хэт өндөр 53.7 сая төгрөгийн илүү зардал гаргасан.
  • Эдийн засгийн форумд 66.2 сая,
  • урлагийн наадам 10.2 сая,
  • хөлбөмбөгийн талбай тохижуулахад 25.6 сая,
  • 3х3 сагсан бөмбөгийн талбай тохижуулахад 22.3 сая,
  • Сэлэнгэ аймгийн жүдо бөхийн холбоо, 2-р цэцэрлэг, Орхон сумын ЗДТГ зэрэгт 26.1 сая,
  • барилгачдын баярт 33.1 сая,
  • хүлээн авалтын зардалд 14.4 сая гэсээр нийт 1.1 тэрбум төгрөгийн тэвчиж болох зардал гаргасан.

Мөн дараах зөрчлүүд илэрчээ.

Санхүүгийн тайлангийн эхний үлдэгдэлд:

  • шүүхийн шийдвэр гараагүй маргаантай урт хугацаат банкны зээлийн өглөг болох 41.9 тэрбум,
  • зээлийн хүүгийн өглөг 16.3 тэрбум
  • хуучнаар Цемент шохой ХК-ийн удирдлага төрийн шийдвэрийг эс зөвшөөрч, хоёр тал хүлээлцээгүй урт хугацаат хөрөнгө оруулалтын өглөг 275.7 тэрбум
  • нэмж төлөгдсөн капитал 420 сая төгрөг,
  • эздийн өмчийн бусад хэсэг 2.8 тэрбум нийт 337 тэрбум төгрөг бүртгэлтэй байна.

Мөн тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй

  • олон жилийн насжилттай авлага 42.9 тэрбум
  • урьдчилж төлсөн тооцоо 758 сая
  • урдчилж орсон орлого 171 сая
  • богино хугацаат өглөг 238 сая гээд нийт 44.1 тэрбум төгрөгийг тайлагнасан байна.

-Томилогдсон цагаасаа алдаа гаргасан ч намын далбаан дор толгойгоо илүүлсээр суугч-

Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй хэмээн тодотгодог ч, уул уурхайн чиглэлээр илүү мэргэшсэн нэгэн гэгддэг. 2020 оны УИХ-ын сонгуульд "Зөв хүн электорад эвсэл"-ээс Дархан-Уул аймагт нэр дэвшсэн ч тухайн үед эсвлээс татгалзаж, “Сахигтун! Үндсэн хуулийн 19" эвслээс (БЗД) УИХ-ын 22-р тойрогт З.Энхболдтой өрсөлдсөн ч сонгогдож чадаагүй. Улмаар 2021 онд МАН-д гишүүнээр элсэж. Ийн МАН-д элсүүтээ намаар дамжин эл албан тушаалд очсон гэж хэлж болно.

2022 оны аравдугаар сард ЗГХЭГ-аас томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтэд, "Чулуунцарын үйлдвэр 2022 онд засварт 116 хоног зарцуулсан бол 2022 оны наймдугаар сарын 19-ны өдрөөс үйл ажиллагаа нь бүрэн сул зогссон 42 хоногийн хугацаанд 14.9 тэрбум төгрөгийн орлого алдсан байна. Чулуунцарын үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон шалтгааныг судалж үзэхэд 2022 онд таван удаагийн түр зогсолтыг хийж галд тэсвэртэй тоосгоны дулаалга хийсэн байгаа ч шаардлагатай тоосгоны нөөцийг цаг тухайд нь бүрдүүлж чадаагүйн улмаас 116 хоногийг засварт зарцуулсан. Улмаар завсар үйлчилгээний ажлыг хийж дуусгаагүйгээс үйлдвэр ажиллаж эхлэх боломжгүй болж ч байв.

Үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь авч явж чадахгүй байхад Засгийн газар нь ч, нам нь ч түүнийг эрхлүүлсээр өдий хүргэж ирж.

Л.Наранбаатарын тухай ажлын хариуцлагын асуудал дэгдэж байв. Тодруулбал, түүнийг арваннэгдүгээр сард долоон удаа, арванхоёрдугаар сард арав, нэгдүгээр сард тав, хоёрдугаар сард гурван удаа ажилдаа очсон байж болзошгүй тухай мэдээлэл цацагдаж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 10, 2023 08:32

Ан ы ойс шиддэд сд�##� ман давруулчиж

Зочин
Зочин
4 сар 10, 2023 08:49

Өнөөдрийн Монгол төрийн эмгэнэл. Энэ бол төр өнөөдөр ямар байд�##�тай яаж ажиллаж байгаагийн зүгээр л нэг наад захын жишээ. Үнэхээр харамсмаар. Энэ мэтийн юм үзээгүй өлөн гарууд төрд ажилласаар, шург�##�саар????

Зочин
Зочин
4 сар 10, 2023 09:23

Уучлаарай идсэн ашигласан юм үгүй л байна тролуудаа

зочин
зочин
4 сар 10, 2023 09:57

МАН ын хулгайч луйварчингуудас улс орныг аврахгүй бол улс орон хөгжил дэвшилгүй хулгайчдын үүр уурхай боллоо ард түмээн

Сураг
Сураг
4 сар 10, 2023 09:57

Мөнгө хусчих хүнээ тавьдаг юм бишүү

зочин
зочин
4 сар 10, 2023 11:18

эдийн засагч болгон удирдаж чадахгүй

ZZOCHIN
ZZOCHIN
4 сар 10, 2023 11:54

ZUGEER L UNEN EE UURUU L HEL...ALIVAA YM SHUDARGA BH N HOISHDOO ULGER DUURIAL YMUUDAA...YG YUND ZARTCUULSNAA....DEER N HUSSAN BOL UUCHLAL GUIJ SUR

Зочин Ганбаа ах
Зочин Ганбаа ах
4 сар 10, 2023 13:09

Энэ Шарынголын нэг гуйлангачингын хүү одоо болио

Зочин
Зочин
4 сар 10, 2023 13:41

Үгүй энэ чинь нөгөө сах�##� Эрдэнэбилэгийнхнээс сүйрүүлчихсэн газар биздээ. Юун Наранбаатарын аюул! Нөгөөдүүл нь харин цэвэр сугарах тактик уруу орчихсон явах шив дээ. ,49-хувийнхныг төр ч дийлэхгүй болж байна даа. Юм үнэнээрээ л байв�##� мөн ч гайх�##�тай ,үнэтэйсэн.

shs
shs
4 сар 10, 2023 20:37

Энэ нэмээд 462 тэрбум хүрэхгүй байна шдээ.

Зочин
Зочин
4 сар 10, 2023 22:08

Өөрсдөө л томилж самруулсан биздээ? Самрах нь тодорхой байсан. Одоо тэгдээ томилсон �##�бан туш�##�тан нь хариуцлагаа хамтдаа хүлээн биздээ?

Зочин
Зочин
4 сар 11, 2023 00:36

АН-ын угшилтай хүмүүс ийм байдгийм. Тэгэхдээ АНус шиг идээгүй, санхүүгийн дүрэм журмын асууд�##�

Зочин
Зочин
4 сар 11, 2023 09:13

ажлыг сайжруулчихсан болохоор муу болгож харагдуулахаар улайрч бн. Уг нь олсон амжилт ,төсөвт өгсөн мөнгө, �##�даа дутагдлыг бичихдээ хохиролыг дөвийлгөөд бн.

ЗОЧИН
ЗОЧИН
4 сар 11, 2023 14:29

За арай үгүй байлгүй

Холбоотой мэдээ

Back to top button