Нийгмийн

И-спортын The Mongolz баг Ази тивийг төлөөлж, ДАШТ-д оролцоно

IHC E-Sport багийн тоглогчид багаасаа гарсан талаарх мэдээлэл багагүй шуугиан тарьсан билээ. Тэгвэл тэд The Mongolz нэрээр CS:GO-ийн ДАШТ-д оролцох эрхийн эзэн болсон юм.

Тодруулбал, CS:GO-ийн тэмцээн зохион байгуулагчдын нэг болох BLAST энэ жилийн Blast.tv Major 2023 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Франц улсын Парис хотод тавдугаар сарын 8-21 өдрүүдэд болно гэж зарлаад удаагүй.

Тус тэмцээнд оролцох Ази-Номхон далайн бүсийн хоёр багийг шалгаруулах тэмцээнийг манай улсад дөрөвдүгээр сарын 6-9-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Тэмцээнд нийт 13 орны 40 тамирчин оролцсон талаар зохион байгуулагч MESA мэдээлжээ.

ДАШТ-д оролцох эрхээ авсан эхний баг Австралийн Grayhound юм. Тэд The Mongolz багийг буулгаж авснаар Blast.tv Major 2023-ын эхний эрхийг авсан.

Харин хоёр дахь эрхийн төлөө The Mongolz Хятадын Rare Atom багтай учраа таарч, хожсон байна.

Энэхүү тэмцээний Америк тивийн RMR буюу аварга шалгаруулах тэмцээн Мексик улсын Монтеро, Европ тивийн RMR Дани улсын Копенхаген хотод болохоор төлөвлөгдөөд буй. Ази тивийн RMR-ийг анх удаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулав.

Мөн 2016 оноос хойш ашиглаж буй The Mongolz багийн лого CS:GO тоглоомонд мөнхрөх юм. Түүнчлэн багийн хоёр гишүүн анхны стикерээ гаргахаар боллоо. Тодруулбал,

  • bLitz - 3
  • Techno4k - 3
  • ANNIHILATION - 2
  • Bart4k - анхны
  • hasteka - анхны стикерүүдээ гаргах юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

И спорт, ой тогтоолт, сагс 3*3 гээд олон ч төрлөөр Ази тивийг төлөөлөх болж дээ мундаг з�##�уу�####�а амжилт ????

Зочин
Зочин

amjilt hvsey

Холбоотой мэдээ

Back to top button