Гадаад мэдээДЭЛХИЙ

Хятадын 108 хотыг Европын 208 хоттой холбосон галт тэрэг хөдөллөө

Бээжингээс Оросын нийслэл Москва хот руу гуравдугаар сарын 16-наас эхэлж ачааны галт тэрэг явж эхэлсэн талаар Шиньхуа агентлаг мэдээллээ.

Тодруулбал, тус галт тэрэг нь Хятад-Европыг холбосон анхны галт тэрэг бөгөөд 55 чингэлэгтэй ажээ. Чингэлэгтээ барилгын материал, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, хувцас зэрэг бараа ачсан тус галт тэрэг зүүн хойд хэсэгт орших Пинггу дүүргийн ложистикийн буудлаас хөдөлж, Хятадын хойд нутгийн ӨМӨЗО-ы Манжуур боомтоор дамжиж, эх орноосоо гарах аж.

Тус галт тэрэг ойролцоогор 9000 км замыг туулж, 18 хоногийн дотор Москвад хүрэх тооцоололтой байгаа ажээ.

Тайтонг олон улсын тээврийн ХХК-ийн ерөнхий менежер Чу Юи Шиао "Өмнө нь бид бүтээгдэхүүнээ Европ руу тээвэрлэхээс өмнө Хэнань эсвэл Хэбэй муж руу илгээх шаардлагатай байсан. Ачааны галт тэрэгний үйлчилгээг эхлүүлснээр бараа бүтээгдэхүүнээ Бээжингээс Европ руу шууд илгээх боломжтой болж, ложистикийн зардлыг бууруулж, тээврийн үр ашгийг дээшлүүлж байна" хэмээв.

Хятадын "Бүс ба Зам" санаачилгын 10 жилийн ой тохиож буй. Хятадын төмөр замын группийн ТУЗ-ийн дарга Лю Жэнфан "Хятад-Европын ачааны галт тэрэг Хятадын 108 хотыг Европын 25 орны 208 хоттой холбосон" гэлээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-11 10:47

Монголын төмөр замыг сөрөг урсг�##�тай цахилгаан г�##�т тэрэг явдаг болгохгүй бол Хятадаас Европ явдаг ачааны г�##�т тэрэг Манжуураар явсаар байх биз ээ.

Холбоотой мэдээ

Back to top button