Нийгэм мэдээ
Ц.Хуланг шүүх хурал энэ сарын 25-нд товлогдлоо

Нийслэлийн Прокурорын газраас яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ.
Тэгвэл гэм буруугийн шүүх хуралдааныг товлох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зохион байгуулав.
Шүүхээс хэргийг прокурорт буцаах шаардлагагүй хэмээн үзсэн байна. Улмаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хурлыг товложээ. Тодруулбал, энэ сарын 25-ны өдөр 10.30 цагт шүүх хурлыг товлосон байна.
Яллагдагч Ц.Хулангийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзаж, яллагдагч Ц.хулан, Б.Отгонбаатар нарыг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Сануулахад, түүнийг Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйл, гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллахар тохиролцсон, хамтран ажилласан гэх хэрэгт холбогдуулж яллах дүгнэлтийг үйлдсэн юм.
А.ДАВАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
шүүх хурал нээлттэй явуулах нь зөв шүү хүнийг гүтгэж болохгүй шүү
Ер нь Х Богд тодруулсан үйл ажиллагааг бүхэлд нь ил тодоор нягтлан шалгах хэрэгтэй ! Манайд тийм шаард лага байгаа юмуу ?! МАН ямар үед нь шашныг устгаад ямар үед нь хэрэгтэй гээд байгаан, Богдгүй зөвхөн Хамба номун хаантай байхад яадгийн. Хүүхдээ ХБогд болгох гэж хэн хэн, яаж хор хутгасныг ард түмнээрээ хэлэлцэе ! Шашны асуудалд төр хутгалдахыг хэрхэвч зөвшөөрч болохгүй ш дээ ! Яахаараа ТЕГ энэ асуудалд оролцдог юм бэ ? Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг биш үү ?!
Мөнх-эрдэнэ , Монголхүү хоёрын араас нь явах нь дээ. Шүүгч нарт ямар даалгавар албан тушаал амласанаас шалтгаална.
Төрийн ордны аль жигүүрийн, хэдэн давхраас үүрэг авсан шүүгч нар болдоо ?!
Рихард зоргегаас илүү гарнаа
Зүгээр хүнийг хорихуу.нотой болоод л ТЁГ үнэр авсан юм бишүү.ц. Ням Доржийг хятадын тагнуул гэж ТЁГ дарга байсан гёнёрал хүн орон даяар цацсандаа үүнийг бас шалгаж мухарламаар бна.эсвэл мөн эсвэл биш гүтгэлэг гэж...
Хэлмэгдүүлэлтээ зогсоо.