Нийгэм мэдээ

БЗС-аас зээлээр суралцсан 230 хүний хамаарлыг шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцсан хүмүүсийн хамаарлыг шалгаж байгаа ажээ. Энэ хүрээнд нийт 230 хүний хамаарлыг шалгаж байгаа аж.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 3-7-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд

  • ИНЕГ
  • ШШГЕГ
  • “Монгол шуудан” ХК
  • Боловсролын зээлийн сан
  • “Барилгын хөгжлийн төв”
  • Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар
  • Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллага, салбарт хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчлүүдийг арилгуулах чиглэлээр зөвлөмж хүргүүлэх, хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулсан байна.

Улмаар БЗС-аас 1997-2014 он хүртэлх хугацаанд зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан 230 оюутан гэрээний үүргээ биелүүлсэн байдал, нийтийн албан тушаал эрхэлж байгаа эсэх, тэдний улс төр, бизнесийн нөлөө бүхий этгээдүүдтэй хамааралтай эсэхийг тодруулан шалгаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button