Иргэдэд төрийн албан хаагч ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ үйлчилнэ гэв

УИХ-ын өнөөдөр /2023.04.13/-ын чуулганаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг хэлэлцэж буй.
Эл хуулийн төслийг гишүүдийн олонх нь дэмжиж байгаа билээ. Хуулийн төсөлд нэгэн сонирхолтой заалт байгааг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин онцлов. Тодруулбал, 7.1.1-д "Ард түмэндээ чин сэтгэлээсээ үйлчилнэ..." гэх заалт орж иржээ. Т.Энхтүвшин "Чин сэтгэлээсээ үйлчилсэнгүй гэх гомдол ирвэл хэрхэн шийдэх вэ. Энэ гомдлыг яаж шалгах вэ. Чин сэтгэл гэдэг нь хэмжигдэх боломжгүй зүйл шүү дээ" хэмээв.
Хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажилласан Удирдлагын академийн эрхлэгч н.Алтанзул чин сэтгэл гэх тодорхойлолтод тайлбар өгсөн юм. Тэрбээр "7.1-д заасан зохицуулалт нь нийтлэг тавигдах хэм хэмжээ юм. Үүнийг сахихын тулд 8 дугаар зүйлд заасан үүрэг хориглох зүйлээр үйлдэл болгож байгаа. Тэгэхээр 7.1-д заасан хуулийг зөрчвөл хариуцлагын санкц үйлчлэхгүй. Харин 8 дугаар зүйлд заасан чин сэтгэлээсээ хандаагүй гэдэг нь үйлчилгээ үзүүлэхдээ анхаараагүй, хуульд заасан чиг үүргээ биелүүлээгүй гэх утгатай холбогдож, уялдаж байгаа. Хуулийн төсөлд уялдааг дэлгэрэнгүй тусгасан" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Болтугай нэг их том дарга нар байдагшдээ
Ха ха ийм ёс зүйтэй �##�бан хаагч олдлоо ю
Даапа�##�ж байх шив тийм юм монголд огт байдаггүй байхчгүй
Юу ч мэдэхгүй хэрнээ их зантай муухай ааштай юмнууд л байдаг шдээ. Хүнд аштайхан тайлбарлаад өгдөг хүн тун ховордоо. Гэртээ хэрүүл хийчхээд тэр аашаа ард түмэндээ гаргаад суудгийн бишүү. Өглөө ажил эхлэхэд л аашныхаа адагт тавичихсан суудгийн наадуул чинь.